Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

цэргийн бэлтгэл алба
энэ хуульд заасан бэлтгэл албаны насны эрэгтэйчүүд, цэрэгт бүргэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд цэргийн тоо бүртгэлд байж дайчилгааны сургууль, цугларалтаар болон хууль тогтоомжид заасан цэргийн албаны бусад үүрэг гүйцэтгэх
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, 1992 он, 3.3
цэргийн жинхэнэ албанд татагдагч
цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас авсан, татлагын байранд бүртгүүлсэн иргэн
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, 1992 он, 9.3
цэргийн эд хөрөнгөд хохирол учруулах
цэргийн албан хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан буюу бусад байдлаар олгосон цэргийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах үедээ эвдэж гэмтээх, үрэгдүүлэх, гээгдүүлэх, завших, устгах болон бусад хэлбэрээр эд хөрөнгийн хохирол учруулах
Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хууль, 2002 он, 4.1.2
цэрэг, цагдаагийн баг
энхийг сахиулах болон олон улсын тухайн ажиллагаанд оролцохоор томилогдсон, зохих агсамж, нормт хангалтын зүйлс, техник хэрэгсэл бүхий цэрэг, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль, 2002 он, 3.1.4
цэрэг, цагдаагийн баг
энхийг сахиулах болон олон улсын тухайн үйл ажиллагаанд оролцохоор томилогдсон, зохих агсамж, нормт хангалтын зүйлс, техник хэрэгсэл бүхий цэрэг, цагдаагийн байгуулагын бие бүрэлдэхүүнийг хэлнэ.
цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад бусад ажиллагаанд орлцуулах тухай хуулийн 3 дугаар зүйл
Чикагогийн конвенц болон түүний хавсралтууд
монгол улс 1989 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр нэгдэн орсон олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Чикаго хотноо батлагдсан олон улсын конвенци
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.22
Чөлөөт бүс
гаалийн болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдох, хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий монгол улсын нутаг дэвсгэрийн хэсэг
Чөлөөт бүсийн тухай хууль, 2002 он, 3.1
шаардлагад нийцсэн тендер
энэ хуулийн 6 дугаар бүлэгт заасан тендерт оролцогчийн чадвар үнэлэх үзүүлэлтийг хангасан, тендерийн бичиг баримтын шаардлага биелүүлсэн тендер
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 41.2
шашны байгууллага
сүсэгтэн олны шашин-номын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдаж, шашны зан үйл, хурал ном, боловсролын ажлыг эрхлэн гүйцэтгэж буй албан ёсны зөвшөөрөл бүхий хийд, сүм, дацан, төв болон тэдгээрийн удирдах байгууллага
Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, 1993 он, 6 дугаар зүйл
шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал
шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардал
Шүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, 2002 он, 82.1
шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд
төлбөр төлөгч, төлбөр авагч
Шүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, 2002 он, 21.1
шилжүүлсэн орлого
гэрээ хэлцлийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад болон иргэний ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагаар нь дамжуулан олгохоор бэлэн бусаар шилжүүлсэн
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.10
шилжүүлэх байр
техник, хэрэгслийг дайчлан татах ажлыг зохион байгуулахаар сонгож авсан байр, байршил, газар
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.11
шимтгэл т?лсэн хугацаа
даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан /хөдөлмөрийн гэрээгээр эжиллагч болон төрийн албан хаагч, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөн суралцсан, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, цэргийн жинхэнэ албыг байлдагч, түрүүчээр хаасан, тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан, хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн, хууль бусаар ажлаас халагдсан, иргэний хамгаалалтын болон бусад дайчилгааны зэрэг/ хугацааг нэмж тооцно.
нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйл
шинжлэн шалгах
гарч болзошгүй нислэг-техникийн хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл цуглуулах, дүгнэлт хийх, түүнчлэн гарсан хэргийн шалтгааныг тогтоон аюулгүй байдлын зөвлөмж бэлтгэх үйл ажиллагаа
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.21
шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл /корпораци/
эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээлт, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааг хослон явуулдаг байгууллагыг
Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, 1998 он, 15.1
шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа
техник, технологи, эдийн засаг, нийгмийн болон бусад асуудлыг шийдвэрлэх, шинжлэх ухаан, технологи, үйлд¬вэрлэл, үйлчилгээний нэгдсэн цогцолборын үйл ажиллагааг хангах зорилгоор шинэ мэдлэгийг бий болгох, хэрэглэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа
Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, 1998 он, 3.1.2
шинжээч
төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээд
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, 1998 он, 3.1.6
шинжээч
захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгайлан эзэмшсэн мэдлэгтэй, уг хэргийн талаар хувийн болон албаны сонирхолгүй, энэ хуульд заасны дагуу захиргааны хэргийн шүүхээс томилогдсон этгээд
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 59.1
шинэ бүтээл
байгалийн хуульд тулгуурлан анх сэдэж, үндэслэлийг нь нээн илрүүлсэн үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах цоо шинэ шийдэл
Патентийн тухай хууль, 1993 он, 3.1