Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг ашигласан
шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, хэрэглэх болон энэ зорилгоор хадгалах, гадаадаас оруулах үйлдэл
Патентийн тухай хууль, 1993 он, 18.1
шинэ бүтээлийн түвшин агуулсан
шинэ бүтээл нь тухайн мэргэжлийн хүнд ялгагдах давуу шинж чанартай байх
Патентийн тухай хууль, 1993 он, 4.2
шинээр үйлчлүүлэгч хамруулсан
үйлчлүүлэгч их хэмжээний ашиг олох боломжтой ажил хэргийн холбоо тогтоосон
Иргэний хууль, 2002 он, 418.2
шороон орд
анхлан үүссэн чулуулаг, орон зайнаасаа өгөршил, элэгдэл, механик үйл явцын дүнд салж сарнин, дахин хуримтлагдаж, үе давхрага байдалтайгаар байгаа эрдэс баялгийн хуримтлал
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 3.18
шөнийн цаг
тухайн өдрийн 22 цагаас дараа өдрийн 06 цаг хүртэлх хугацаа
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.27
шугам
мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах, хүлээн авах зорилгоор байгуулсан аливаа дамжуулагч орчин /утас, орон зай зэрэг/, тэдгээрийг хамгаалахад хэрэглэдэг тусгаарлагч, сувагчлал, багана, цамхаг болон бусад зүйлсийн цогцолбор
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.1
шугам сүлжээ
цэвэр ус дамжуулах, хуваарилах, хэрэглэгчид хүргэх, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах байгууламж
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, 2002 он, 3.1.5
шударга эзэмшигч
хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээд
Иргэний хууль, 2002 он, 90.1
шуудан
шуудангийн илгээмжийг хаягласан эзэнд нь хүргэх үйлдвэрлэл-технологийн иж бүрэн үйл ажиллагаа бүхий харилцаа холбооны төрөл
Шуудангийн тухай хууль, 2003 он, 3.1.1
шуудангийн богц
шуудангийн илгээмж хийж тээвэрлэхэд зориулсан сав
Шуудангийн тухай хууль, 2003 он, 3.1.9
шуудангийн илгээмж
үйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан, хаягласан эзэнд нь хүргүүлэхээр захидал, боодол, илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн биет зүйл
Шуудангийн тухай хууль, 2003 он, 3.1.3
шуудангийн сүлжээ
шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын салбар, цэг болон тэдгээрийн хооронд шуудангийн илгээмж тээвэрлэх чиглэлийн нийлбэр цогц
Шуудангийн тухай хууль, 2003 он, 3.1.2
шуудангийн хайрцаг
шуудангаар үйлчлэгчээс шуудангийн илгээмжийг хүргэхэд ашиглах зориулалтаар тодорхой цэгт байрлуулсан сав
Шуудангийн тухай хууль, 2003 он, 3.1.8
шүүхийн зардал
шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардал
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 52.1
шүүхийн магадлал
давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг хянан хэлэлцээд гаргасан баримт бичиг
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.11
эд хөрөнгө барьцаалах
хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс дуудсан цагт саадгүй ирж байхыг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө баталж, эсхүл түүнийг ирүүлж байх үүргийг бусад хүн, байгууллага хүлээж мөнгө, бусад үнэ бүхий зүйлийг тусгай дансанд шилжүүлэх буюу бэлнээр өгөх
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 67.1
эд хөрөнгө хураах ял
энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгийг бүгдийг буюу заримыг үнэ төлбөргүйгээр албадан гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэх
Эрүүгийн хууль, 2002 он, 49.1
эд, эрхтний тохироо
донор болон реципиентийн эд, эрхтэн удам зүйн шинжээрээ тохирох зэрэглэл
Донорын тухай хууль, 2000 он, 3.1.5
эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, хэрэгсэл
хүний бие махбодийн үйл ажиллагаа, согогийг орлуулах, нөхөх, эмчлэх, сувилах зориулалтаар бүтээгдсэн зүйл
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.18
эмнэлгийн мэргэжилтэн
анагаах ухааны дээд, дунд боловсролтой хүний их, бага эмч, сувилагч, эм зүйч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, шүдний эмч, эмнэлгийн бусад мэргэжилтэн
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.7