Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«Ү» үсгээр эхэлсэн 22 нэр томьёо.

Үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалт
рашааныг ахуйн хэрэгцээнд болон үйлдвэрлэл, үйлчилгээний бусад чиглэлээр ашиглах
Рашааны тухай хууль, 2003 он, 3.1.5
Үйлдвэрлэлд ашиглах боломжтой
үйлдвэрлэлийн аргаар хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлж болох шинэ бүтээл
Патентийн тухай хууль, 1993 он, 4.3
Үйлдвэрлэлийн осол
даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөх
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, 1994 он, 2.1
Үйлчлүүлэгч
гэрээний үндсэн дээр харуул хамгаалалт хийлгэж байгаа хуулийн этгээд, хувь хүн
Гэрээт харуул хамгааллын тухай хууль, 2000 он, 3.1.3
Үйлчлүүлэгч
гэрээний үндсэн дээр хувийн хамгаалалт хийлгэж байгаа этгээд
Хувийн хамгаалалтын тухай хууль, 2001 он, 3.1.4
Үйлчлүүлэгч
гэрээний үндсэн дээр аудит хийлгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч иргэн
Аудитын тухай хууль, 1997 он, 3.9
үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний бүртгэл
үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу бүртгэнэ. Барьцаалсан эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлага хангахдаа барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн дарааллыг баримтална.
үл хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйл
үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдсон гэрээний бүртгэл
өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдын эзэмшил, ашиглалтад тодорхой хугацаатай буюу хугацаагүй шилжүүлэх гэрээг хуульд заасны дагуу бүртгэх бөгөөд ингэснээр тухайн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрхийг хамгаалах эрх зүйн үндэс бүрдэнэ.
үл хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйл
Үндэсний валют
эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий монгол улсын мөнгөн тэмдэгт - төгрөг, түүгээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл
Валютын зохицуулалтын тухай хууль, 1994 он, 3.2
Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт
радио давтамжийн нийт зурвасыг радио холбооны үйлчилгээний төрөлд хуваасан хуваарилалт
Радио долгионы тухай хууль, 1999 он, 3.1.4
Үндэсний спорт
ард түмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэстний онцлог шинжийг агуулсан спорт
Биеийн тамир спортын тухай хууль, 2003 он, 3.1.4
Үндэсний товлол
улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны тов
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.11
Үнэт металл
алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осми
Эрдэнэсийн сангийн тухай хууль, 1994 он, 3.2
Үнэт цаас
засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг /бонд/, компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан, эсхүл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн опцион, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, түүнчлэн Үнэт цаасны хороо /цаашид “хороо” гэх/-ноос энэ хуульд нийцүүлэн үнэт цаас гэж тодорхойлсон баримт
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.1
Үнэт цаасны анхдагч зах зээл
үнэт цаас гаргагч үнэт цаасаа өөрөө буюу андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх компаниар дамжуулан худалдах, арилжихтай холбогдсон харилцаа
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.8
Үнэт цаасны зах зээл
үнэт цаас гаргах, бүртгүүлэх, худалдах, арилжих, хадгалах, түүгээр гэрчлэгдсэн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцаа
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.7
Үнэт цаасны зах зээлд ажиллах мэргэжилтнүүд
үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагын үндсэн чиг үүргийг гүйцэтгэх ажил эрхэлдэг, хорооноос үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах эрх авсан этгээд
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.16
Үнэт цаасны хоёрдогч зах зээл
анхдагч зах зээлд гарсан үнэт цаасыг дахин худалдах, худалдан авах, арилжихтай холбогдсон харилцаа
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.9
Үнэт чулуу
доржпалам, бадмаараг, маргад эрдэнэ, индранил болон сувд
Эрдэнэсийн сангийн тухай хууль, 1994 он, 3.3
Үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг
хүний урьдчилан төлөвлөсөн ухамсарт үйл ажиллагаагаар бий болсон, нэг гарал үүсэлтэй, өөр дотор нь үржүүлэхэд тооны хувьд хангалттай, биологи, морфологи, аж ахуйн ашигтай шинжээрээ тухайн төрлийн малын бусад үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсгээс ялгагдах өвөрмөц онцлогтой, үржлийн үнэт чанараа үр төлдөө баттай удамшуулдаг бүлэг мал
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, 2001 он, 3.1.1