Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«Т» үсгээр эхэлсэн 119 нэр томьёо.

тагнуулын ажилтан
энэ хуульд заасан тангараг өргөж, тагнан турших болон түүнтэй адилтгах ажил эрхэлж буй төрийн тусгай албан хаагч
Тагнуулын байгууллагын тухай хууль, 1999 он, 17.1
тагнуулын арга
үүрэг зорилтоо хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий нууц болон бусад мэдээ, баримт, сэлтийг олох зорилгоор тусгай албаны ашиглаж буй арга хэмжээний цогц
Тагнуулын байгууллагын тухай хууль,1999 он, 3.1.4
тагнуулын байгууллага
монгол улсын үндэсний аюулгүй байдлыг тагнуулын арга замаар хангах зорилго бүхий байгууллагуудын тогтолцоо
Тагнуулын байгууллагын тухай хууль,1999 он, 4.1
тагнуулын мэдээ
тусгай алба үндсэн үүрэг зорилтынхоо дагуу нууц арга, хэрэгслээ ашиглан олж буй мэдээ, баримт сэлт
Тагнуулын байгууллагын тухай хууль,1999 он, 3.1.5
талууд
шүүх хуралдаанд тэгш эрхтэйгээр мэтгэлцээнд оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа этгээд
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002, 5.1.6
тамирчин
спортоор системтэй хичээллэж, тэмцээнд оролцдог этгээд
Биеийн тамир, спортын тухай хууль, 2003 он, 3.1.5
тариалангийн газар
тариалангийн үйлдвэрлэл эрхлэх зориулалттай иргэн, төр, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан газар
Тариалангийн тухай хууль, 2004 он, 3.1.1
тариалангийн газрын хөрсний чанар байдал
таримал ургамлын өсөлт, хөгжилтийг хангах үржил шим /ялзмаг/, шим тэжээлийн бодис, хөрсний механик бүтцийн зохистой хослолын цогц дүн
Тариалангийн тухай хууль, 2004 он, 16.1
тарилгын дараахь хүндрэл
сэргийлэх тарилгын улмаас хүний эрүүл мэндэд учирсан тогтвортой, эсхүл ноцтой хямрал
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.7
таримал ургамлын удмын сангийн хадгаламж
монгол улсын таримал ургамлын удмын санд бүртгэгдсэн сорт, дээжийг амьдаар нь хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагаа
Таримал ургамлын үр, сортын тухай хууль, 1999 он, 3.1.9
тариф
үйлдвэрлэгчийн үнэ, диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан зохицуулах газраас баталж нийтлэсэн үнэ
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.8
тархац нутаг
тухайн амьтны нутагладаг, нүүдэллэдэг, тэдгээрийн амьдрах тохиромжтой нөхцөл бүрдсэн газар нутаг
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 3.1.1
тархвар судлалын заалт
халдварт өвчний голомтод халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зайлшгүй арга хэмжээний үндэслэл
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.10
татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийн тоо хэмжээг болгоомжгүйгээр бу
татвар ногдох орлого, татвар ногдох зүйлийн тоо хэмжээг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайлан, мэдээ, орлого, татвар тодорхойлох хуудсанд тусгахдаа тооны үйлдэл алдах, түүнчлэн нягтлан бодох бүртгэлээ зохих ёсоор хөтөлж, тайлан тэнцлээ зөв гаргасан боловч татвар ногдох орлого, татвар ногдох орлогоос хасагдах зардлын дүнг буруу тодорхойлсон үйлдэл
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.3
татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан
орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг биетээр нуун дарагдуулах, үндэслэлгүйгээр бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шилжүүлэх, нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах, нягтлан бодох бүртгэл болон татварын тайланд санаатайгаар буруу бичилт хийх, хууль бус хэлцэл хийж, хууран мэхлэх, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхгүй байх, хуурамчаар өглөг үүсгэх, түүнчлэн баримт бичгийг татвар төлөхгүйн тулд хуурамчаар үйлдэх, аж ахуйн нэгж, байгууллагынхаа нэр, хаяг, тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл болон эд хөрөнгө, иргэний бичиг баримтаа бусдад ашиглуулах замаар татвараас зайлсхийх боломж олгосон зэрэг үйлдэл, эс үйлдэл
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.1
татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг санаатайгаар буу
татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, тайлан, мэдээ, орлого, татвар тодорхойлох хуудсанд санаатай багасган тусгах, орлогоо багасгаж харуулахын тулд засварлах замаар хуурамч баримт бичиг үйлдэх, зардлаа хуурамчаар өсгөх буюу орлогоо зохиомлоор багасгах үйлдэл
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.2
татвар төлөгч
гаалийн байгууллагад бараа мэдүүлэгч
Гаалийн тарифын тухай хууль, 1996 он, 3.1.3
татвар төлөгч байгууллага
монгол улсын хууль тогтоомжийн дагуу татварын алба болон бүртгэх эрх бүхий бусад байгууллагад бүртгүүлсэн, энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар татвар төлөгч байгууллага гэж тодорхойлсон аж ахуйн нэгж, байгууллага, сан
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.11
татвар, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн
тухайн татвар төлөгч хаягаа буруу тодорхойлсон, хаягийн өөрчлөлтөө татварын албанд мэдэгдэж, улсын бүртгэлийн гэрчилгээндээ тэмдэглэл хийлгээгүй, нягтлан бодох бүртгэлийн болон тайлан тэнцэл, татварын тайлан, мэдээ, орлого, татвар тодорхойлох хуудсыг гаргаж өгөөгүй, татварын албанаас дуудсан үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй болсонд тооцоогүй байхад хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байх зэрэг шалтгаанаар ногдох татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.5
тахир дутуу хүн
тахир дутуу хүний нийгмийн хамгааллын тухай хуулийн з дугаар зүйлд заасан хүн
Нийгмийн халамжийн тухай хууль, 1998 он, 3.1.5