Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
хяналтын шатны шүүх
улсын дээд шүүх
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.18
цагаач
хувийн хэргээр монгол улсад амьдрахаар 5 жилээс дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэн
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, 1993 он, 22.4
цагаачлах
монгол улсын иргэн гадаадад хувийн хэргээр байнга амьдран суухаар монгол улсаас гарч явах
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль, 1993 он, 3.2
цагдаагийн алба хаагч
цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад ажиллаж, суралцаж байгаа иргэн
Цагдаагийн байгууллагын тухай хууль, 1993 он, 29.1
цахилгаан дамжуулах сүлжээ
цахилгаан дамжуулах зориулалт бүхий 109 кв, түүнээс дээш хүчдлийн шугам, дэд станц, түүнчлэн энэ сүлжээнд холбогдсон, эсхүл техник, технологийн хувьд энэ сүлжээнд хамрагдах шаардлагатай бусад хүчдлийн шугам, дэд станц
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.15
цахилгаан түгээх сүлжээ
цахилгаан дамжуулах сүлжээний дэд станцаас хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх шугам, дэд станц
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.16
цахилгаан холбооны үндсэн сүлжээ
улс, хот хоорондын дамжуулах болон улс хоорондын холболтын байгууламжаас бүрдсэн, нийтийн үйлчилгээнд зориулсан сүлжээ
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 17.2
цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ
бусдын мөнгөн хөрөнгийг банкин дахь өөрийн харилцах дансаар дамжуулан шилжүүлэх, эсхүл интернет, автомат тоног төхөөрөмж, цахим төлбөр тооцооны хэрэгсэл ашиглаж, төлбөр тооцоог нь гүйцэтгэх ажиллагаа
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, 2002 он, 4.1.5
цацраг идэвхт ашигт малтмал
уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс бодисын хуримтлал
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль, 2001 он, 3.1.8
цацраг идэвхт хаягдал
цацраг идэвхт изотопын агуулгын хэмжээ нь стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн, ямар ч төлөв байдалд байж болох, цаашид дахин хэрэглэгдэхгүй зүйлс
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль, 2001 он, 3.1.7
цацрагийн үүсгүүр
цацрагийн шарлага үүсгэгч цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацраг гаргагч аливаа техник хэрэгсэл
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль, 2001 он, 3.1.3
цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал
хүн ам, байгаль орчныг цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн нөлөөллөөс хамгаалах, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангасан
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль, 2001 он, 3.1.4
цөмийн зэвсэг
цөмийн хянагдашгүй эрчим хүч гаргаж дайны зориулалтаар ашиглаж болох цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмж
Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, 2000 он,3.1.1
цөмийн зэвсэггүй статус
цөмийн зэвсгээс ангид байх эрх зүйн байдал
Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, 2000 он,3.1.2
цөмийн материал
цөмийн зэвсэгт хэрэглэгддэг уран, плутонийн изотоп бүхий зүйлс
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль, 2001 он, 3.1.2
цувааны хамгаалалт
хамгаалуулагчийг автотээврийн хэрэгслээр зорчих үед гадны халдлага, болзошгүй ослоос хамгаалах зорилгоор төрийн тусгай хамгаалалтын хүч хэрэгслээр автоцувааны дотор зохиож байгаа хамгаалалт
Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, 1995 он, 5.1.5
цуврал
тухайн эмийг нэг удаад багцлан үйлдвэрлэсэн байдлыг заасан илэрхийлэл
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.11
цуглаан
монгол улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, 1994 он, 3.1
цугларах байр
дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг дайчлах ажлыг зохион байгуулахаар сонгож авсан байр, байршил, газар
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.10
цусны донор
бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгч
Донорын тухай хууль, 2000 он, 3.1.3