Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

эмнэлгийн тусламж, үйлчилгээ
хүний өвчин, эмгэг, гэмтлийг илрүүлэх, оношлох, магадлах, илааршуулах, сэргээн засах, сэргийлэх болон эх барихад чиглэгдсэн, эмч, эмнэлгийн бусад мэргэжилтний дангаар буюу хамтран гүйцэтгэх үйл ажиллагаа
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.5
эмнэлгийн яаралтай тусламж
хүний амь насанд аюултай аливаа эмгэгийг оношлох, эмчлэх, түүнийг сэхээн амьдруулах, хүндрэлээс сэргийлэхэд чиглэгдсэн, эмчийн дангаар болон эмнэлгийн бусад мэргэжилтэнтэй хамтран гүйцэтгэх хойшлуулшгүй үйл ажиллагаа
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.10
эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа
хүмүүсийн оюун ухаан, мэдрэхүй, бие бялдрын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж тахир дутуу /хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас/хэсэгчлэн алдсан/ болсон шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох мэргэжлийн үйл ажиллагаа
Нийгмийн даатгалын тухай хууль, 1994 он, 28 дугаар зүйл
эмчилгээ-сувилгааны зориулалт
өвчнийг эмчлэх, сэргийлэх зорилгоор рашааныг тусгай горимоор хэрэглүүлэх
Рашааны тухай хууль, 2003 он, 3.1.4
энгийн магадлал
захиргааны байгууллага, албан тушаалтнаас хууль зөрчсөн үйл ажиллагааны шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар тэдгээр байгууллага, албан тушаалтанд шаардаж захиргааны хэргийн шүүхээс гаргасан баримт бичиг
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.11
эргэлтэд гаргасан хувьцаа
зарласан хувьцаанаас хувь нийлүүлэгчдийн худалдан авч эзэмшсэн хэсэг
Компанийн тухай хууль, 1999 он, 34.2
эрдэм шинжилгээний ажлын үр дүн
шинжлэх ухааны үйл ажиллагааны хүрээнд бий болсон шинэ мэдлэгийг илэрхийлсэн мэдээлэл
Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, 1998 он, 3.1.3
эрдэнийн чулуу
олон улсад хэвшсэн ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулуу
Эрдэнэсийн сангийн тухай хууль, 1994 он, 3.6
эрдэнэсийн сан
төрийн нэрийн өмнөөс монголбанк эрхлэн хуримтлуулж, хадгалж, хамгаалж, хэрэглэж байгаа эрдэнэсийн хуримтлал
Эрдэнэсийн сангийн тухай хууль, 1994 он, 3.4
эрлийз
нэгдүгээр үеийн эрлийзийн давуу чанар (гетерозис)-ыг ашиглан зөвхөн таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар ашиглаж байгаа эрлийз ургамал
Таримал ургамлын үр, сортын тухай хууль, 1999 он, 3.1.8
эрсдэл
хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээс тодорхой хугацааны туршид амьтан, ургамал, хүн амын эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө учруулж болох үр дагаварын хэмжээ өндөрсөх магадлал
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.4
эрсдэлийг бууруулах
эрсдэлийг зөвшөөрөх түвшинд хүргэхэд ашиглаж болох арга хэмжээг тодорхойлох, сонгох, хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.8
эрсдэлийн задлан шинжилгээ
аюулыг олж тогтоох, эрсдэлийн үнэлгээ гаргах, эрсдэлийг бууруулах, мэдээлэл дамжуулахад чиглэсэн үйл ажиллагаа
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.6
эрсдэлийн үнэлгээ
импортлогч орны нутаг дэвсгэрт эмгэг төрүүлэгч зүйлүүд нэвтрэн орох, тархахаас үүдэн гарах биологи, эдийн засгийн үр дагаварыг тодорхойлон үнэлэх үйл ажиллагаа
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.7
эрүүл ахуйн бүс
усны эх үүсвэрийг бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газар
Усны тухай хууль, 2004 он, 3.1.5
эрүүл мэндийн анхан шатны тусламж
хүн амд эрүүл мэндийн зайлшгүй болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд чиглэгдсэн эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагаа
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.9
эрүүлжүүлэх байр
албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай байр
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, 2003 он, 3.1.3
эрх бүхий албан тушаалтан
компанийн тухай хуулийн 81.1-д заасан этгээд
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.11
эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал
иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдал
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 135.1
эрх хязгаарлах арга хэмжээ
хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх албадлага
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 5.1.6