Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
эрхийн доголдолгүй ажлын үр дүн
гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй байх
Иргэний хууль, 2002 он, 353.1
эрчим хүч
эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.19
эрчим хүчний барилга байгууламж барих
эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станцыг барьж байгуулах, технологийн үндсэн тоноглолд техникийн шинэчлэл хийх, сэргээн засварлах, өргөтгөх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.17
эрчим хүчний зохицуулалтгүй хангалт
гэрээний үнээр хэрэглэгчид эрчим хүч худалдах
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.5
эрчим хүчний нөөц
эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар эрчим хүчний эх үүсвэрт ашиглаж болох түлш болон нөхөн сэргэх эх үүсвэр
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.18
эрчим хүчний эх үүсвэр
эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламж
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.20
эрчим хүчээр хангагч
эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.12
эрэн сурвалжлах ажил
тагнуулын байгууллага, цагдаа, хорих ял эдлүүлэх байгууллагад эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хууль тогтоомжоор харьяалуулсан эрүүгийн хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр хийх нууц ажиллагаа
Гүйцэтгэх ажлын тухай хууль, 1997 он, 6.2
эсэргүүцэл үзүүлсэн
татварын албаны байцаагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан цохих, өшиглөх, түлхэх, аливаа зүйлээр цацах, биеийн хүчний эсэргүүцэл үзүүлэх, биеийн хүчний эсэргүүцэл үзүүлэхээр заналхийлэх, хэл амаар доромжлох үйлдэл
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.9
Явган зорчигч
явганаар яваа, хүүхдийн тэрэг түрсэн, чарга чирсэн, мөн жагсаалаар яваа хүмүүс, тахир дутуу хүний дугуй /тэргэнцэр/-тай болон унадаг дугуй, мопед, мотоциклыг хөтөлж, замаар яваа хүн
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 2.5
Яллагдагч
энэ хуулиар тогтоосон журмын дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тогтоол үйлдэж, ял сонсгосон этгээд
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 36.1