Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
хүний дархлал хомсдолын вирус
зөвхөн хүний биеийн дархлалын эсүүдийг гэмтээдэг вирус /ретровирус/
Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль, 2004 он, 3.1.1
хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргий
хүн амд хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол тархахад нөлөөлж буй нөхцөл, шалтгааныг арилгах, тархалтыг бууруулах, халдвар дамжих замыг таслан зогсооход чиглэсэн цогц арга хэмжээ
Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль, 2004 он, 3.1.3
хүний эд, эрхтэн
хүний цус, нөхөн үржихүйн эд /өндгөвч, төмсөг, өндгөн эс, сүн, ураг/-ээс бусад эд, эрхтэн
Донорын тухай хууль, 2000 он, 3.1.1
хүнсийг баяжуулах
хүний эрүүл мэндэд чухал шаардлагатай тухайн бүтээгдэхүүнд агуулагддаггүй, эсхүл боловсруулалтын явцад алдагддаг амин дэм, амин хүчил болон бичил бодисуудыг тусгай технологи, стандартын дагуу нэмэх
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.7
хүнсний аюулгүйн анхан шатны үзүүлэлт
мэдрэхүйгээр буюу түргэвчилсэн шинжилгээний аргаар тодорхойлогдох эрүүл ахуйн хэм хэмжээ
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.9
хүнсний аюулгүйн үзүүлэлт
хүнсэн дэх нян, мөөгөнцөр, тэдгээрийн хор, физик, химийн бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээ
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.8
хүнсний нэмэлт
хүнсийг өвөрмөц чанартай болгох зориулалтаар технологийн дагуу хэрэглэдэг бодис, хольц
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.4
хүнсний эрүүл ахуй
хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ явуулах явцад хүнсний аюулгүй байдлыг хангах нөхцөл
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.3
хүчингүй гэрээ, хэлцэл
утга агуулгаараа хууль зөрчсөн буюу хуулиас гадуур хийгдсэн, бага насны хүмүүс, сэтгэл мэдрэлийн өвчтэй буюу ухаан солио зэрэг шалтгааны улмаас эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдтэй хийсэн хэлцэл, айлган сүрдүүлэх буюу аргагүй гачигдлыг далимдуулан хийсэн хэлцэл, хууль ёсны үр дүн гаргахын тулд биш зөвхөн дүр үзүүлэн хийсэн хэлцэл
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.6
хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт
хүчирхийлэл үйлдэгчид гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанаас үүссэн асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн зохих хөтөлбөрийн дагуу явуулах сургалт
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 5.1.4
Хэвлэмэл хуудас
Стандартын бичгийн цаасан дээр баримт бичигт байх зарим бүрдлүүдийг урьдчилан тогтоосон байрлалд хэвлэлийн аргаар буулгасны хэлнэ.
MNS 5140 : 2002
хэмжил гүйцэтгэх аргачлал
хэмжил гүйцэтгэх үндэслэл болгосон физикийн зарчим, тухайн хэмжих хэрэгслийг ашиглах нөхцөл, аргазүйг тогтоосон журам
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, 1994 он, 6.1
хэмжих хэрэгсэл
хэмжил гүйцэтгэхэд ашиглаж байгаа хэмжилзүйн тогтоосон үзүүлэлт бүхий техник хэрэгсэл
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, 1994 он, 5.1
хэмжлийн нэгж
хэмжил гүйцэтгэхэд жишиг болгон сонгож авсан нэгж хэмжигдэхүүн
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, 1994 он, 3.1
хэмжлийн нэгжийн эталон
хэмжлийн нэгж буюу түүний тодорхой утгыг тогтоох, бий болгох, түүнийгээ хадгалах, хуулбарлах, харьцуулах замаар бусад хэмжих хэрэгсэлд дамжуулах зориулалттай хэмжих хэрэгслийг
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, 1994 он, 4.1
хэсэгчилсэн дайчилгаа
нутаг дэвсгэрийн зарим хэсэгт дайчилгаа явуулах буюу хязгаарлагдмал зорилтыг хэрэгжүүлэхийн тулд дайчилгааны улсын нэгдсэн төлөвлөгөөний зөвхөн зарим арга хэмжээг хэрэгжүүлэх
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.2
хязгаарлагдмал эрх
илүү өргөн хүрээтэй эрхээс уламжлагдсан, тухайн эрхээр хязгаарлагдсан эрх
Иргэний хууль, 2002 он, 87.2
хязгаарлалттай бүс
агаарын хөлгийн нислэгийг хязгаарлах зорилгоор тогтоосон, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай
Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, 2003 он, 4.1.4
хязгаарласан бараа
монгол улсын хууль тогтоомжийн дагуу гаалийн хилээр нэвтрүүлэхийг тарифын, эсхүл энэ зүйлийн 1 дэх хэсгийн 11-т зааснаас бусад тарифын бус аргаар хязгаарласан бараа
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.14
хяналт тавих зурвас газар
авто замын зурвас газар болон жолооч нарын үзэгдэх орчин, авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажил, ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангахад нөлөөлөх газар
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.6