Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

хог хаягдал хадгалах
хог хаягдлыг булах, хоргүйжүүлэх, ашиглах зорилгоор хог хаягдал хадгалах зориулалтын цэгт түр хадгалах
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.4
хог хаягдал хадгалах цэг
хог хаягдал цуглуулах зорилгоор байгуулсан зориулалтын сав, байгууламж
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.9
хог хаягдлыг ашиглах
хог хаягдлыг бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ явуулах, эрчим хүч гарган авах зэргээр дахин хэрэглээнд оруулах
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.5
хог хаягдлыг аюулгүйжүүлэх
хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах зорилгоор тусгай зориулалтын төхөөрөмжид шатаах, цэвэршүүлэх, халдваргүйжүүлэх, хоргүйжүүлэх зэргээр боловсруулах
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.6
хог хаягдлыг булах даац
хог хаягдал булах зориулалтын байгууламжид тодорхой арга хэлбэрээр, тогтоосон хугацаанд, тухайн нутаг дэвсгэрийн экологийн төлөв байдлыг харгалзан булж болох тодорхой төрлийн хог хаягдлын зөвшөөрөхүйц дээд хэмжээ
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.10
хог хаягдлын норматив
нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үүсэх тухайн төрлийн хаягдлын тогтоосон хэм хэмжээ
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.7
хоёрдугаар зэргийн цэргийн үүрэгтэн
бэлтгэлд байгаа цэргийн алба хаагаагүй эрэгтэйчүүд, мөн цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, 1992 он, 4.2
хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл
бий болох эсэх нь мэдэгдэхгүй, эсхүл нэгэнт бий болсныг нь хэлцэл хийгч талууд мэдээгүй байгаа үйл явдлаас шалтгаалан хэлцэлд заасан эрх үүрэг нь үүсэхээр тохиролцсон
Иргэний хууль, 2002 он, 44.2
холбогдох этгээд
тухайн банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, банкны салбар, тооцооны төвийн захирал, тэдгээрийн өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд болон тэдэнд хяналтын багцаа эзэмшүүлдэг хуулийн этгээд, уг хуулийн этгээдийн хяналтын багцыг эзэмшдэг аливаа иргэн, хуулийн этгээд
Банкны тухай хууль, 1996 он, 3.2.1
холбоо
нэгдмэл, тодорхой зорилго тавьсан хэд хэдэн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан, гишүүнчлэл бүхий хуулийн этгээд
Иргэний хууль, 2002 он, 36.1
холбооны үндсэн дүрэм
олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгүүдийн холбооны ерөнхий ассамблейн чуулганаар батлагдсан олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгүүдийн холбооны үндсэн дүрэм
Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, 2000 он, 3.1.6
хоол хүнс, эмнэлэг болон ахуйн хангамж
хоригдсон этгээд нь өдөрт 3400 килокалори /ккал/-аас дээш илчлэгтэй хоолоор үнэгүй хангагдах бөгөөд ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөл, унтаж амрах боломжоор хангагдана. Хүнсний болон нэн хэрэгцээтэй зүйлээ бэлнээр худалдан авах эрхтэй. Нэг хүнд 2.5 ба түүнээс дээш м2 талбай ногдох ёстой.Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, халдваргүйжүүлэх ажлыг зохих журмын дагуу явуулна.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйл
хор уршиг гэм буруугүйгээр учруулсан
гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, түүнчлэн учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан
Эрүүгийн хууль, 2002 он, 28.1
хорих ял
гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ хуульд заасан хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлаж, нийгмээс тусгаарлан хорих анги, гянданд байлгах
Эрүүгийн хууль, 2002 он, 52.1
хоршоо
эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээд
Хоршооны тухай хууль, 1998 он, 3.1
хоршоо
эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээд
Иргэний хууль, 2002 он, 36.4
хот байгуулалтын кадастр
нутаг дэвсгэрийн ашиглалт, хүрээлэн буй орчны төлөв байдлын үнэлгээ, инженерийн шугам сүлжээний хангамжийн түвшин, хүн амын амьдрах орчны чанарын тухай зураглал, мэдээллийн нэгдмэл сан
Хот байгууллалтын тухай хууль, 1998 он, 3.1.5
хот байгуулалтын техникийн нөхцөл
хот, тосгон, түүний тодорхой хэсэг, орон сууц, үйлдвэр, үйлчилгээний цогцолборын зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад шаардагдах дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио, дохиоллын холболтын эх үүсвэрийн шийдэл, барилгын үйлдвэрлэлд тавих шаардлага болон байгаль орчин, эрүүл ахуй, галын аюулаас хамгаалах хяналтын албанаас авах зөвшөөрөл
Хот байгууллалтын тухай хууль, 1998 он, 3.1.2
хот доторх болон хот орчмын тээвэрлэлт
тухайн хотын нутаг дэвсгэрт хийх тээвэрлэлт
Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.10
хохирогчид үзүүлэх үйлчилгээ
хохирогчид хэрэгцээтэй мэдээлэл, эрх зүйн болон бусад зөвлөгөө өгөх, сэтгэхүй нь түр хямарсан үед эмчилгээ хийх, нөхөн сэргээх ажиллагаа
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 5.1.5