Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

хамтран үүрэг гүйцэтгэгчид
үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий
Иргэний хууль, 2002 он, 242.1
хамтын гэрээ
тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоо
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.4
хамтын тэмдэг
үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нэгдсэн хяналтын дор ашиглах барааны тэмдэг
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.2
хамтын хэлэлцээр
иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоо
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.5
хандивлагч орон
монгол улсад зээл, тусламж олгож буй гадаад улс
Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль, 2003 он, 3.1.4
хараат компани
компанийн нийт энгийн хувьцааны 20-51 хүртэл хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компани
Компанийн тухай хууль, 1999 он, 6.1
харилцаа холбоо
цахилгаан холбоо, радио, телевиз, шуудан, мэдээллийн технологийн бүх төрөл
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.10
харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар
монгол улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зай
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 28.1
харуул хамгаалалт
харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, объектыг хамгаалах үйл ажиллагаа
Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, 2000 он, 3.1.1
харуул хамгаалалтын алба хаагч
харуул хамгаалалтын байгууллагад харуул хамгаалалттай холбоотой тодорхой үүрэг гүйцэтгэж буй этгээд
Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, 2000 он, 3.1.4
харуул хамгаалалтын байгууллага
энэ хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлж, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд
Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, 2000 он, 3.1.5
харшлах шалтгаан
нэр дэвшигч Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, гэмт хэрэг үйлдсэн нь анхан шатны сонгууль дууссанаас хойш шүүхээр тогтоогдсон болон сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл бус гэдэг нь эмнэлгийн албан ёсны дүгнэлтээр батлагдсаныг
Патентийн тухай хууль, 1993 он, 41.3.2
хаяг тодорхойгүй шуудангийн илгээмж
хаяггүй буюу хаяг дутуу бичигдсэнээс хаягийг тодорхойлох, хаягт заасан этгээдийг тогтоож, зохих эзэнд нь хүргэж гардуулах боломжгүй шуудангийн илгээмж
Шуудангийн тухай хууль, 2003 он, 23.1
хил орчмын нутаг дэвсгэр
хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэр
Улсын хилийн тухай хууль, 1993 он, 29 дүгээр зүйл
хилийн агаарын бүс
улсын хилийн шугамаас дотогш 30 км-ын өргөнтэй нутаг дэвсгэр дээрх агаарын зай
Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, 2003 он, 4.1.2
хилийн боомт
улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хилийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх зориулалтаар тусгайлан тогтоож, төхөөрөмжилсөн газар
Улсын хилийн тухай хууль, 1993 он, 28.1
ховор амьтан
тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтан
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 3.1.3
хог ургамал
ургамлыг тариалж, үржүүлж буй талбайд тархаж ургах өөр ургамал
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.10
хог хаягдал булах
ашиглах шаардлагагүй болсон хог хаягдлыг хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор аюулгүй орчинд далдлан булах
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.3
хог хаягдал булах зориулалтын байгууламж
хог хаягдлыг аюулгүй, хортой нөлөөлөлгүй хадгалах стандартын нөхцөлийг бүрдүүлсэн технологийн барилга, байгууламж
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.8