Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

улсын чанартай авто зам
нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто зам
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.8
уралдаант шалгаруулалтаар хувьчлах
төсөл сонгон шалгаруулах үндсэн дээр өмч хувьчлах
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 46.1
ургамал
монгол улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 3.1.3
ургамал хамгаалал
байгалийн болон таримал ургамлыг өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлын хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хорио цээр тогтоохтой холбогдсон арга хэмжээ
Ургамал хамгааллын тухай хууль, 1996 он, 3.2
ургамлын хорио цээр
монгол улсад хорио цээртэй байхаар ургамал хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамлыг улсын хил нэвтрүүлэхгүй байх, тэдгээрийг тархсан, олширсон нутгаас бусад нутагт тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн хорио цээрийн арга хэмжээ
Ургамал хамгааллын тухай хууль, 1996 он, 3.3
ургамлын хорио цээрийн гэрчилгээ
экспортлогдож буй ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд ургамлын гадаад хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал байхгүй болохыг гэрчлэн экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон баталгаажуулалтын баримт бичиг
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.2
урьдчилан сэргийлэх
гамшгийн аюул, болзошгүй хохирлыг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.9
урьдчилан сэргийлэх
мал өвчний халдвар авах, биед эмгэг явц, хувиралт үүсч, өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө зохиомлоор дархлаа үүсгэх, нууц халдвар тээгч малыг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх, өвчин үүсгэх шалтгаан нөхцөлийг зайлуулах, гадаад орчинд үүссэн байж болзошгүй халдварын бохирдлыг ариутган халдваргүйжүүлэх зэрэг үйл ажиллагаа
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, 2001 он, 3.1.6
урьдчилан сэргийлэх мэдээ
ус цаг уурын үзэгдэл, орчны бохирдол, цацраг идэвхжилт зэрэг нь хүн ам, байгаль орчин, эдийн засагт ихээхэн хохирол учруулах хэмжээнд хүрч болзошгүй тухай урьдчилан тодорхойлж гаргасан мэдээ
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, 1997 он, 3.1.4
урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг
гэмт хэрэг хамтран үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсон хоёр буюу түүнээс дээш этгээд
Эрүүгийн хууль, 2002 он, 36.3
урьдчилсан мэдээ
ус цаг уур, орчны төлөв байдлыг хэдэн цаг, хоног, сар, улирлын өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан тодорхойлж гаргасан мэдээ
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, 1997 он, 3.1.3
ус хангамжийн эх үүсвэр
гүний худаг, цуглуулах шугам, усан сан, насосны станц, цэвэршүүлэх байгууламж
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, 2002 он, 3.1.4
ус цаг уур, орчны хяналт шинжилгээ
тогтоосон хөтөлбөрийн дагуу хийн мандал, усан мандал, чулуут мандал, шим мандлын байгалийн төлөв байдлын үзүүлэлтүүдийг хэмжин тодорхойлж дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зохих шийдэл гаргах үйл ажиллагаа
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, 1997 он, 3.1.1
усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч
усан замын тээврийн хэрэгслийг хууль ёсоор эзэмшиж, ачаа, зорчигч тээвэрлэхэд ашиглаж байгаа этгээд
Усан замын тээврийн тухай хууль, 2003 он, 3.1.5
услалтын систем
бэлчээр, хадлан, тариаланг услах зорилгоор гадаргын болон газрын доорхи усыг хуримтлуулах, дамжуулах, хуваарилах, түгээх, илүүдэл усыг зайлуулах зориулалт бүхий усны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг багтаасан иж бүрэн цогцолбор
Усны тухай хууль, 2004 он, 3.1.9
усны аудит
усны алдагдал болон ус хэмнэх нөхцөлийг тогтоож, түүнд шаардагдах хөрөнгийг тооцох, усны хэрэглээнд үнэлгээ хийх ажиллагаа
Усны тухай хууль, 2004 он, 3.1.11
усны барилга байгууламж
усны түрэлт болон урсацыг тохируулах, ус хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорхи ус олборлох, усны гамшигаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга, байгууламж
Усны тухай хууль, 2004 он, 3.1.8
усны менежментийн төлөвлөгөө
тухайн сав газрын усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон бодлогын баримт бичиг
Усны тухай хууль, 2004 он, 3.1.12
усны нөөц
одоо ашиглаж байгаа, цаашид ашиглаж болох гадаргын болон газрын доорхи ус
Усны тухай хууль, 2004 он, 3.1.1
усны сав газар
гадаргын ус хурах талбай, газрын доорхи ус агуулсан чулуулаг бүхий орчин
Усны тухай хууль, 2004 он, 3.1.2