Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

төрийн жинхэнэ албан тушаал
энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаал
Төрийн албаны тухай хууль, 2002 он, 5.2
төрийн жинхэнэ албан хаагч
энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа монгол улсын иргэн
Төрийн албаны тухай хууль, 2002 он, 11.2
төрийн нийтийн зориулалттай өмч
Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлс
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 4.1
төрийн нууцыг ил болгох
төрийн нууцыг улсын их хурлын шийдвэрээр төрийн хамгаалалтаас гаргах
Төрийн нууцын тухай хууль, 1995 он, 21.1
төрийн нууцыг хамгаалах
төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг задруулахгүй байх зорилгоор өөрийн бүрэн эрхийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, арга хэрэгслийн цогцолбор
Төрийн нууцын тухай хууль, 1995 он, 12.2
төрийн нууцыг хариуцах
эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг хамгаалах, хадгалах, ашиглах үйл ажиллагаа
Төрийн нууцын тухай хууль, 1995 он, 12.3
төрийн өмч хувьчлах
төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн энэ хуульд заасан арга хэлбэр, нөхцөлийн дагуу хувийн өмчид шилжүүлэх
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 32 дугаар зүйл
төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд
төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээд
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 21.1
төрийн өмчит үйлдвэрийн газар
дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар, тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 15.1
төрийн тусгай хамгаалалтын алба хаагч
төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг өргөж, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа иргэн
Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, 13.1
төрийн тусгай хамгаалалтын бүс
гадуур хамгаалалт зохиож байгаа болон төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, нутаг дэвсгэр
Төрийн нууцын тухай хууль, 1995 он, 5.1.6
төсвийн байгууллага
төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг улсын буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг байгууллага
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.4
төсвийн ерөнхийлөн захирагч
өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллага болон бусад этгээдээс нийлүүлэх бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлон, гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.8
төсвийн зарлага
төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд батлагдсан төсвөөс төсвийн захирагчийн үйл ажиллагаа, түүний үр дүнг санхүүжүүлэхээр хуваарилж, зарцуулж буй төсвийн хөрөнгө
Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, 2002 он, 11.1
төсвийн захирагч
улсын их хурал болон тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан төсвийг төсвийн жилд захиран зарцуулах, түүний үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх, гүйцэтгэлийг гаргаж тайлагнах үүрэг бүхий төрийн захиргааны болон төсөвт байгууллагын зохих эрх олгогдсон албан тушаалтан
Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, 2002 он, 5.1
төсвийн орлого
төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор бүх шатны төсөвт зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн хуримтлуулж байгаа албан татвар, төлбөр, хураамж, хүү, торгууль болон гадаад, дотоод бусад эх үүсвэрээс бүрдэх орлого
Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, 2002 он, 8.1
төсвийн төсөл
төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан улсын төсвийн орлого, зарлага, түүний дотор төсвийн төлөвлөгөөний ангилал тус бүрийн талаар засгийн газраас улсын их хуралд өргөн мэдүүлсэн санал
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.7
төсвийн хүрээний мэдэгдэл
дараа жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийг зохиоход засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлж улсын их хурлаас зөвшөөрсөн баримт бичиг
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.6
төсөл захиалагч
тухайн төслийг санхүүжүүлэгч иргэн, хуулийн этгээд
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, 1998 он, 3.1.8
төсөл хэрэгжүүлэгч
гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэхээр засгийн газраас эрх авсан байгууллага
Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль, 3.1.5