Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
төгсөөгүй завдалт
гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг бүрэн хийгээгүйгээ тухайн этгээд ойлгосон бөгөөд түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй
Эрүүгийн хууль, 2002 он, 32.3
төгссөн гэмт хэрэг
үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байх
Эрүүгийн хууль, 2002 он, 30.1
төгссөн завдалт
гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг бүрэн хийсэн гэж тухайн этгээд ойлгосон боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй
Эрүүгийн хууль, 2002 он, 32.2
төлбөр
төрийн өмч /иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц зэрэг/ ашиглуулсны төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгө
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3.3
төлбөр авагч
хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээд
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, 2002 он, 21.2
төлбөр төлөгч
төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээд
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, 2002 он, 21.3
төлбөрийн арга
даатгагчаас эрүүл мэндийн байгууллагад санхүүжилт олгоход баримтлах тооцооны хэлбэр
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.8
төлбөрийн баталгаа гаргах
иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасан
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, 2002 он, 4.1.4
төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн
өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах дүү, болон нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид , эсхүл түүний хараат болон охин компани эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй хүн
Компанийн тухай хууль, 1999 он, 76.2
төмөр замын байгууламж
төмөр замын холбоо, дохиолол, эрчим хүч, усан хангамжийн сүлжээний тоног төхөөрөмж, ул шороо, зам шугам, гарам, гүүр, хоолой, хориг хашаа, үерийн хамгаалалт
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.6
төмөр замын гарам
авто зам, төмөр замын шугамтай нэг түвшинд огтлолцсон уулзвар
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.10
төмөр замын зурвас газар
төмөр замын байгууламж байрлаж байгаа, төмөр замын шугамын дагуух тээврийн аюулгүй байдлыг хангах, технологийн онцлог үйл ажиллагааг явуулах зориулалт бүхий газар
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.12
төмөр замын объект
төмөр замын байгууламж, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, техник болон төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйлдвэр-технологийн барилга
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.7
төмөр замын тээврийн байгууллага
өмчлөгчөөс эрх олгосноор төмөр замын объектыг эзэмшиж, ашиглаж, төмөр замын тээврийн үйл ажиллагааг төвлөрсөн нэгдмэл удирдлагаар ханган, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, төмөр замын бусад байгууллагатай үйл ажиллагаагаа харилцан уялдуулж, улсын болон бүс нутгийн эдийн засаг, хүн амд төмөр замын тээврийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий хуулийн этгээд
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.1
төмөр замын шугам
төмөр замын өртөө хоорондын шугам болон өртөөн дэх түүний шууд үргэлжлэл
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.8
төрийн албан ёсны үйл ажиллагаа
төр, захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагаас зохион байгуулж байгаа ёслолын арга хэмжээ, хурал, семинар, мэдээлэл, зөвлөлгөөн, хэлэлцээр, тэдгээрийн албан хэрэг хөтлөлт зэрэг төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа
Төрийн албан ёсны хэлний тухай хууль, 2003 он, 4.1.3
төрийн албан ёсны хэл
орчин цагийн утга зохиолын болон аман ярианы монгол хэл
Төрийн албан ёсны хэлний тухай хууль, 2003 он, 4.1.1
төрийн албан ёсны хэлний хэм хэмжээ
орчин цагийн монгол утга зохиолын хэлний зүй тогтол, хэл бичгийн дүрэм
Төрийн албан ёсны хэлний тухай хууль, 2003 он, 4.1.2
төрийн албан хаагч
төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд
Төрийн албаны тухай хууль, 2002 он, 11.1
төрийн жинхэнэ алба
Төрийн захиргааны алба, төрийн тусгай алба
Төрийн албаны тухай хууль, 2002 он, 3.4