Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

сэтгэцийн өвчин
өвчний олон улсын ангиллын сэтгэц, зан үйлийн эмгэгүүд- бүлэгт заасан оношлогооны хэмжүүрээр оношлож болох бүх өвчин
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.3
сэтгэцийн өвчтэй хүний нийгэмд аюултай үйлдэл
сэтгэцийн өвчний улмаас хүн өөрийгөө хянах чадваргүй болж, өөрийн буюу бусдын амь нас, нийгэмд хор хохирол учруулах
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.10
сэтгэцийн эмгэгийн анхдагч урьдчилан сэргийлэлт
хүн амын дунд сэтгэцийн өвчин, зан үйлийн эмгэг үүсэхээс сэргийлэхэд чиглэгдсэн иж бүрэн арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.6
сэтгэцийн эмгэгийн гуравдагч урьдчилан сэргийлэлт
сэтгэцийн өвчин даамжран архагшиж хүний хөдөлмөрийн чадварыг алдуулах, тахир дутуу болгохоос сэргийлэх зорилгоор хийгдэх эмнэлгийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн тусламжийн арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.8
сэтгэцийн эмгэгийн хоёрдогч урьдчилан сэргийлэлт
сэтгэцийн өвчин, зан үйлийн эмгэгийг эрүүл мэндийн анхан шатны тусламжийн түвшинд оношилж, эмчилж, хяналт тавих, сэргийлэх арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.7
сэтгэцийн эрүүл байдал
хүн сэтгэцийн өвчингүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн ажиллах, амьдрах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадах энх амгалан байдал
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.1
сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах
хүн амд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулж сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн анагаах ухаан, нийгэм, сэтгэл зүй, эдийн засгийн цогц арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.5
сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал
нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдал
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.2
тагнуулын ажилтан
энэ хуульд заасан тангараг өргөж, тагнан турших болон түүнтэй адилтгах ажил эрхэлж буй төрийн тусгай албан хаагч
Тагнуулын байгууллагын тухай хууль, 1999 он, 17.1
тагнуулын арга
үүрэг зорилтоо хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий нууц болон бусад мэдээ, баримт, сэлтийг олох зорилгоор тусгай албаны ашиглаж буй арга хэмжээний цогц
Тагнуулын байгууллагын тухай хууль,1999 он, 3.1.4
тагнуулын байгууллага
монгол улсын үндэсний аюулгүй байдлыг тагнуулын арга замаар хангах зорилго бүхий байгууллагуудын тогтолцоо
Тагнуулын байгууллагын тухай хууль,1999 он, 4.1
тагнуулын мэдээ
тусгай алба үндсэн үүрэг зорилтынхоо дагуу нууц арга, хэрэгслээ ашиглан олж буй мэдээ, баримт сэлт
Тагнуулын байгууллагын тухай хууль,1999 он, 3.1.5
талууд
шүүх хуралдаанд тэгш эрхтэйгээр мэтгэлцээнд оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа этгээд
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002, 5.1.6
тамирчин
спортоор системтэй хичээллэж, тэмцээнд оролцдог этгээд
Биеийн тамир, спортын тухай хууль, 2003 он, 3.1.5
тариалангийн газар
тариалангийн үйлдвэрлэл эрхлэх зориулалттай иргэн, төр, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан газар
Тариалангийн тухай хууль, 2004 он, 3.1.1
тариалангийн газрын хөрсний чанар байдал
таримал ургамлын өсөлт, хөгжилтийг хангах үржил шим /ялзмаг/, шим тэжээлийн бодис, хөрсний механик бүтцийн зохистой хослолын цогц дүн
Тариалангийн тухай хууль, 2004 он, 16.1
тарилгын дараахь хүндрэл
сэргийлэх тарилгын улмаас хүний эрүүл мэндэд учирсан тогтвортой, эсхүл ноцтой хямрал
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.7
таримал ургамлын удмын сангийн хадгаламж
монгол улсын таримал ургамлын удмын санд бүртгэгдсэн сорт, дээжийг амьдаар нь хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагаа
Таримал ургамлын үр, сортын тухай хууль, 1999 он, 3.1.9
тариф
үйлдвэрлэгчийн үнэ, диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан зохицуулах газраас баталж нийтлэсэн үнэ
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.8
тархац нутаг
тухайн амьтны нутагладаг, нүүдэллэдэг, тэдгээрийн амьдрах тохиромжтой нөхцөл бүрдсэн газар нутаг
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 3.1.1