Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
стандарт
бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан норматив-техникийн баримт бичиг
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, 2003 он, 3.1.2
стандартчилал
бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний харилцан орлолт, аюулгүй байдал, мэдээлэл, техник, хэмжилт, сорилтын нийцтэй, нэгдмэл байдлыг хангах зорилгоор нийтлэг бөгөөд дахин давтан хэрэглэх журам тогтоох үйл ажиллагаа
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, 2003 он, 3.1.1
статистикийн мэдээллийг хэрэглэгч
статистикийн мэдээллийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа хуулийн этгээд, монгол улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.4
статистикийн мэдээлэгч
статистикийн мэдээлэл, судалгаанд хамрагдсан, монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг, өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд,гадаадад үйл ажиллагаа явуулдаг монгол улсын хуулийн этгээд, монгол улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.3
статистикийн мэдээлэл
нэгдсэн хөтөлбөр, аргачлалаар цуглуулж боловсруулсан эдийн засаг, байгаль, нийгмийн холбогдолтой тоон мэдээлэл
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.1
статистикийн төвлөрсөн бус мэдээлэл
Үндэсний статистикийн газраас зөвшөөрсөн үзүүлэлт, аргачлалаар яам, төрийн бусад албан газраас гаргасан мэдээлэл
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.7
статистикийн төвлөрсөн мэдээлэл
Үндэсний статистикийн газраас баталсан аргачлал, үзүүлэлтээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн статистикийн албад болон яам, төрийн бусад албан газраар дамжуулан авч, албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад нэгтгэсэн мэдээлэл, судалгааны дүн
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.6
статистикийн үйл ажиллагаа
статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, сан байгуулах, хадгалах
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.2
стратегийн хүнс
монгол хүн хүнсэндээ хэрэглэж дадсан, хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай мах, буудай, тарианы үр, давс, ундны ус
Хүнсний тухай хууль, 1999 он, 3.1.6
сувилах
өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг илааршуулах болон өвчтнийг сэргээн засахад чиглэгдсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагаа
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.16
суурь боловсрол
9 жилийн сургалтын агуулгын түвшин
Боловсролын тухай хууль, 2002 он, 3.1.2
сууц өмчлөгч
нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/ болон тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу хувьчлан авсан иргэн, түүний гэр бүлийн гишүүд
Орон сууц хувьчлах тухай хууль, 1996 он, 3.6
сууц өмчлөгч
нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, 2003 он, 4.1.5
сууц өмчлөгчдийн холбоо
нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, 2003 он, 4.1.3
сууц өмчлөгчид ногдох хэсэг
орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, сууц өмчлөгчдийн холбоог санхүүжүүлэхэд тухайн сууц өмчлөгчийн оролцох хувь хэмжээ
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, 2003 он, 4.1.4
сууц эзэмшигч
нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/-ыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүд
Орон сууц хувьчлах тухай хууль, 1996 он, 3.5
сууцны бус зориулалттай хэсэг
нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлчилгээ, үйлдвэрлэл явуулах зэрэг сууцны бус зориулалтаар ашиглаж байгаа хэсгийг хэлнэ.
дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйл
сүлжээ
хоёр буюу түүнээс дээш хэрэглэгчийн хооронд мэдээлэл нэвтрүүлэх, дамжуулах болон хүлээн авахад хэрэглэх холбооны шугам, түүнчлэн шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, гардуулахад зориулалттай техник хэрэгслийн иж бүрдэл
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.2
сэргээн нутагшуулах
амьтны устах аюулд орсон, ховордсон зүйлийг хамгаалах, өсгөх зорилгоор урьд амьдарч байсан нутагт нь зориудаар зөөвөрлөн нутагшуулах үйл ажиллагаа
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 3.1.5
сэтгэц - нийгмийн нөхөн сэргээлт
сэтгэцийн өвчний улмаас хүний амьдрах ухаан, харилцаа, хөдөлмөрийн болон оюуны алдагдсан чадварыг нөхөн сэргээх, сэтгэцийн өвчтэй хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн цогц арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.9