Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
террорист бүлэг
террорист ажиллагаа, террорист үйлдэл явуулах зорилгоор нэгдсэн бүлэг этгээд
Терроризмтэй тэмцэх хууль, 2004 он, 3.1.6
террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа
террорист ажиллагаа, террорист үйлдлийг илрүүлэн таслан зогсоох, террорист этгээдийг аюулгүй болгох, баривчлах зорилгоор цагдаа, тагнуулын болон цэргийн салбар, байгууллагын хүч хэрэгслээр нэгдмэл бодлого, төлөвлөгөө, нэгэн удирдлагаар гүйцэтгэх ажиллагаа
Терроризмтэй тэмцэх хууль, 2004 он, 3.1.9
террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүс
террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулахаар энэ хуулийн дагуу тогтоосон нутаг дэвсгэр, тээврийн хэрэгсэл, барилга байгууламж, түүнтэй хиллэсэн дэвсгэр газар
Терроризмтэй тэмцэх хууль, 2004 он, 3.1.11
террорист үйлдэл
терроризмын зорилгоор галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хими, биологи /бактериологи/-ийн болон хүчтэй үйлчлэх хорт бодисыг хэрэглэж иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулах, буюу аюул учруулахаар заналхийлэх, төр, нийгмийн зүтгэлтэн, угсаатны болон шашны байгууллагын төлөөлөгчийн амь насанд халдах, хүн хулгайлах, хүн, объект барьцаалах, техникийн холбогдолтой гамшиг ослын нөхцөл бүрдүүлэх
Терроризмтэй тэмцэх хууль, 2004 он, 3.1.4
техникийн зохицуулалт
бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлага, эсхүл түүнийг боловсруулах, үйлдвэрлэх аргыг заавал биелүүлэхээр эрх бүхий этгээдээс баталсан баримт бичиг
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, 2003 он,3.1.3
техникийн нөхцөл
шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан зөвшөөрөл
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, 2002 он, 3.1.10
техникийн холбогдолтой томоохон осол
үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж, шугам, сүлжээ эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.4
техникийн хяналт
бүтээгдэхүүн, түүний зохион бүтээлт, үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ, ажлын байрны орчин нөхцөл нь ерөнхий болон тусгай шаардлагад тохирч байгаа эсэхийг мэргэшлийн үүднээс тодорхойлох ажиллагаа
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, 2003 он, 3.1.11
технологи дамжуулах
технологи эзэмшигч өөрийн технологийг ашиглах эрхийг бусад иргэн, хуулийн этгээдэд гэрээний үндсэн дээр шилжүүлэх үйл ажилгааны цогцолбор
Технологи дамжуулах тухай хууль, 1998 он, 3.1.2
технологийн горим
хүний тодорхой зорилго бүхий үйл ажил¬лагааг зохицуулан хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон физик, хими, биологийн үйл явц болон хүний үйл ажиллагаанд суурилсан үйлдлүүдийн цогцолбор
Технологи дамжуулах тухай хууль, 1998 он, 3.1.3
тогтвортой байдлын гэрээ
Тухайн төслийн эхний 5 жилд зөвхөн МУ-ын нутаг дэвсгэрт оруулах хөрөнгө оруулалт 2 саяас доошгүй доллартай тэнцэхүйц хэмжээтэй бөгөөд ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь хүсэлт гаргавал тухайн этгээдийн үйл ажиллагаа явуулах орчныг нь урт хугацаанд тогтвортой байлгахын баталгаа болгож ЗГ-ыг төлөөлж Сангийн сайд тогтвортой байдлын гэрээг байгуулна. Гэрээний загварыг ЗГ батална.
ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйл
тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял
гэмт хэрэг үйлдсэн этгээдийн төрийн албан тушаал эрхлэх, тодорхой мэргэжлийн болон бусад үйл ажиллагаа явуулах эрхийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэгээс таван жил хүртэл хугацаагаар хязгаарлах
Эрүүгийн хууль, 2002 он, 48.1
тодруулалт
газрын зурагт үзүүлбэл зохих байгалийн болон хүний үйл ажиллагааны үр дүнд бий болсон объектыг агаарын ба хиймэл дагуулын дүрс, зураглалын бусад мэдээлэл дээр таньж тодорхойлох, кадастрын зурагт илэрхийлэгдэх өгөгдлүүдийг тогтоох геодези, зураг зүйн үйл ажиллагаа
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.6
тойм судалгаа
ашигт малтмалын хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор газар дээр нь үзэж танилцаж, газрын хэвлийг хөндөхгүйгээр чулуулгын сорьц дээж авах, геологи, ашигт малтмалын анхдагч мэдээллийг ашиглах, агаарын зураг авах аргаар судалгаа хийх
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он,
тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил
4.1.15-д заасан тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, эсхүл хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглахад хүргэж байгаа бусад ажил
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.16
торгууль
үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анз
Иргэний хууль, 2002 он, 232.5
тохиромжгүй нөхцөлд хамаарагдах
төлөвлөгөөний дагуу тухайн нэхэмжлэгчид түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахгүй хэмжээний хөрөнгө хуваарилагдах
Дампуурлын тухай хууль, 1995 он, 28.4
төвлөрсөн бус ус хангамж
ус олборлож, зөөвөрлөн түгээж, хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагаа
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, 2002 он, 3.1.2
төвлөрсөн дулаан хангамж
дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг эрчим хүчний эх үүсвэрээс болон 100 мвт-аас дээш хүчин чадалтай дулааны эх үүсвэрээс хэрэглэгчийг дулааны шугам сүлжээгээр диспетчерийн зохицуулалттайгаар дулаанаар хангах үйл ажиллагаа
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.9
төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм
төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээ
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.10