Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
садангийн хүн
гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхэд
Гэр бүлийн тухай хууль, 1999 он, 3.1.6
садар самуун явдал
биеэ үнэлж явалдах, түүнд бусдыг уруу татах, биеэ үнэлэхийг зохион байгуулах, зуучлах, түүнчлэн садар самууныг сурталчлах
Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, 1998 он, 3.1.2
садар самууныг сурталчлах
бэлгийн дур хүслийг өдөөх зорилгоор хурьцал үйлдэхийг болон хүний бэлэг эрхтнийг илтээр хэвлэл, ном зохиол, кино, дүрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, үзүүлэх
Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, 1998 он, 3.1.1
сайн дурын дархлаажуулалт
иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэх
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.5
салгаж үл болох эрх
өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрх
Иргэний хууль, 2002 он, 87.1
санхүүгийн байгууллага
зээлийн болон даатгалын байгууллага, түүнчлэн үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн зуучлагч
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, 2000 он, 4.1.3
санхүүгийн баримт
хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхлэгч иргэний санхүүгийн асуудалтай холбоо бүхий нягтлан бодох бүртгэлийн данс, санхүүгийн тайлан, түүний тайлбар, тодотгол, өмч, хөрөнгө, авлага, зээл, өр төлбөр, албан татвар, хураамж, шимтгэл зэрэг баримт
Аудитын тухай хууль, 1997 он, 3.7
санхүүгийн тайлан
үлдэгдэл баланс, орлого, үр дүнгийн тайлан, хуримтлагдсан ашгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, тэдгээрт хавсаргасан тайлбар, тодруулга, хавсралт тооцоо
Аудитын тухай хууль, 1997 он, 3.5
санхүүгийн тайланг баталгаажуулах
аудитын үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг батлагдсан стандартын дагуу шалгаж, үнэн зөв болохыг нотолсон дүгнэлт гаргах
Аудитын тухай хууль, 1997 он, 3.6
санхүүгийн түрээсийн үйлчилгээ
түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалсан буюу сонгосон эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх, эсхүл худалдагч буюу нийлүүлэгчээс өөрийн нэр дээр худалдан авах замаар түрээслэгчид тодорхой нөхцөл, хугацаа, төлбөртэйгээр түрээслэх үйл ажиллагаа
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, 2002 он, 4.1.3
согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээд
өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээд
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, 2003 он, 3.1.1
соёлын ажилтан
бүх төрлийн уран бүтээлийг бүтээн туурвих, соёлын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд дагнан эрхэлж байгаа иргэн
Соёлын тухай хууль, 1996 он, 3.4
соёлын байгууллага
энэ хуулийн дагуу соёлын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж
Соёлын тухай хууль, 1996 он, 3.3
соёлын үйл ажиллагаа
соёлын үнэт зүйлийг бүтээх, эзэмших, ашиглах, хадгалж хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой уран зохиол, хөгжим, дүрслэх урлаг, театр, цирк, киноны урлаг, уран барилга, дизайн зэрэг урлагийн бүх төрлийн бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох, соёлын үнэт зүйлийг бүтээх, хадгалж хамгаалах, нийтийн хүртээл болгоход чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, монгол үндэстэн болон угсаатан, ястны хэл, аялгуу, аман болон бичгийн соёлыг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, иргэдийн соёлын ерөнхий төвшинг дээшлүүлэх, уран сайхан-гоо зүйн боловсрол, хүмүүжил олгох, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр соёлын үйл ажиллагаа явуулах, соёл судлалыг хөгжүүлэх, соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг үйл ажиллагаа
Соёлын тухай хууль, 1996 он, 3.1
соёлын үнэт зүйл
гоо сайхны үзэл баримтлал, эх хэл, бичиг үсэг, аман аялгуу, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, билгэ тэмдэг, ардын аман зохиол, ном, судар, шашдир, угийн бичиг, им, тамга, хадны зураг, бичээс, гар урлал, урлагийн бүх төрлийн болон соёл судлалын бүтээл, судалгааны арга барил
Соёлын тухай хууль, 1996 он, 3.2
сонсогч
цэргийн сургуульд суралцаж байгаа байлдагч, түрүүч, ахлагч, офицер
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, 1992 он,17.1
сорт
селекцийн аргаар бий болгосон, аж ахуй, биологи, удамшил, хэлбэр зүйн тогтвортой шинж тэмдгийг агуулсан нэг гарал үүсэлтэй бүлэг ургамал
Таримал ургамлын үр сортын тухай хууль, 1999 он, 3.1.2
сортын хяналт
үрэнд зориулан тариалсан талбайг мэргэжлийн байгууллагаас газар дээр нь шалган сортын цэвэр байдлыг хянаж баталгаажуулах үйл ажиллагаа
Таримал ургамлын үр сортын тухай хууль, 1999 он, 3.1.7
сөрөх тагнуулын ажил
монгол улсын эсрэг гадаад улсын тусгай алба, байгууллага, иргэдээс явуулж буй тагнах, хорлон сүйтгэх ажиллагаа болон тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагаа
Тагнуулын байгууллагын тухай хууль,1999 он, 3.1.2
спорт
биеийн тамирын хөгжлийн үр дүнд бий болсон тэмцээн, түүнд тусгай журмын дагуу бэлтгэж, оролцох үйл ажиллагаа
Биеийн тамир, спортын тухай хууль, 2003 он, 3.1.2