Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
Өөрчлөгдөх болзлоор хийсэн хэлцэл
бий болох эсэх нь мэдэгдэхгүй байгаа үйл явдал бий болсноор хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцсон
Иргэний хууль, 2002 он, 44.3
Өргөдлийг бүртгэх
ашигт малтмалын хайгуулын буюу ашигт малтмал ашиглах лиценз авах болон шилжүүлэх тухай өргөдлийг геологи, уул уурхайн кадастрын албаны бүртгэлд албан ёсоор бүртгэх
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.5
Өргөдөл
улс нийгмийн ач холбогдолтой болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлт
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, 1995 он, 4.1
Өрийг хувьцаагаар солих
компанийн хувьцаанаас бусад үнэт цаас болон өрийг хувьцаагаар солих
Компанийн тухай хууль, 1999 он, 25.1
Өрийн бичиг
тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг мөнгөн, эсхүл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.6
парисын конвенц
1883 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан, нэмэлт, өөрчлөлт оруулж хянан засварласан аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай парисын конвенц
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.17
патент
тухайн шийдэл нь шинэ бүтээл, эсхүл бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичиг
Патентийн тухай хууль, 1993 он, 3.4
патент эзэмшигч
шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент болон ашигтай загварын гэрчилгээ, түүнтэй холбоотой онцгой эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан зохиогч буюу түүнээс эрх шилжүүлэн авсан этгээд
Патентийн тухай хууль, 1993 он, 3.9
патентийн хамтын ажиллагааны гэрээнд нийцсэн монгол улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг
конвенцийн давамгайлах огноо бүхий патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу гаргасан шинэ бүтээл, ашигтай загвар, мэдүүлэг
Патентийн тухай хууль, 1993 он, 3.11
пиротехникийн хэрэгсэл
хурц гэрэл гэгээ цацруулдаг буюу чанга дуу чимээ үүсгэдэг баяр, ёслол, үзвэр, цэнгээний зориулалтаар ашиглагдах хэрэгсэл
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, 2004 он, 3.1.3
прокурор
бүх шатны прокурорын газрын прокурор
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, 2002 он, 5.1.20
прокурорын дүгнэлт
прокуророос шүүх хуралдаан дээр гаргасан санал
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, 2002 он, 5.1.26
прокурорын хяналт
хорих байрны үйл ажиллагаа, нөхцөл, журам нь энэ хуульд хэрхэн нийцэж байгаад УЕП болон түүний харьяа прокурорууд хяналт тавина.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 45 дугаар зүйл
радио давтамжийн зурвас
бүлэг радио давтамж
Радио долгионы тухай хууль, 1999 он, 3.1.2
радио долгион
агаарын орон зайд тархаж байгаа цахилгаан соронзон орны 3000 гега герц хүртэлх давтамжтай хэсэг
Радио долгионы тухай хууль, 1999 он, 3.1.1
радио холбоо
радио төхөөрөмж ашиглан төрөл бүрийн мэдээллийг тэмдэгт, дохио, дуу, дүрс болон бусад хэлбэрээр нэвтрүүлэх, хүлээн авах
Радио долгионы тухай хууль, 1999 он, 3.1.3
рашаан
өвчнийг сэргийлэх, эмчлэх зорилгоор ашиглах, чанар, нөөц нь тодорхойлогдсон рашаан ус, эрдэст нуур, эмчилгээний шавар
Рашааны тухай хууль, 2003 он, 3.1.1
рашааны орд
газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан ус, эрдэст нуур, эмчилгээний шавар зэрэг байгалийн эмчилгээний хүчин зүйл агуулагдаж байгаа газар
Рашааны тухай хууль, 2003 он, 3.1.2
реципиент
амь насыг нь аврах, эрүүл мэнд, гоо сайхныг нь сайжруулах зорилгоор донорын цус сэлбүүлэх, эд, эрхтэнг шилжүүлэн суулгуулах зайлшгүй шаардлагатай хүн
Донорын тухай хууль, 2000 он, 3.1.6
саад учруулсан
татварын албаны байцаагч албан үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай санхүүгийн баримт, нягтлан бодох бүртгэл болон тайлан тэнцэл, татварын тайлан мэдээг гаргаж өгөхгүй байх, байр агуулахад нэвтрэн орох боломж олгохгүй байх, тооллого тооцоог будлиантуулах, түүнчлэн үзлэг шалгалт, ажлын зураг авалтыг хийлгэхгүй байх зэрэг санаатай үйлдэл, эс үйлдэл
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.8