Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
нэгдсэн сүлжээ
хоёр буюу түүнээс дээш аймгийн төвийг хамран цахилгаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хоорондоо холбогдсон эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээ
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.6
нэгдсэн сүлжээний дүрэм
нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээ
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.7
нэгдүгээр зэргийн цэргийн үүрэгтэн
цэргийн жинхэнэ алба хаасан байлдагч, түрүүч, ахлагч, офицер
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, 1992 он, 4.2
нэгдэн орох баримт бичиг
нэгэнт хүчин төгөлдөр болсон олон улсын гэрээнд нэгдэн орохоор монгол улсын их хурлаас хууль гаргасныг нотолсон баримт бичиг
Олон улсын гэрээний тухай хууль, 1993 он, 3.6
нэгж талбар (парсель)
хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсэг
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.4
нэмэлт дархлаажуулалт
хүн амын дархлалын ерөнхий түвшин буурахаас сэргийлж, урьд нь заавал хийх дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг үл харгалзан дархлаажуулах бэлдмэл хэрэглэх
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.4
нэмэлт протоколууд
1977 оны 6 дугаар сарын 8-ны өдөр баталсан олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдсон нэмэлт, олон улсын бус чанартай зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай женевийн конвенцийн нэмэлт протоколууд
Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, 2000 он, 3.1.4
нэн ховор амьтан
тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтан
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 3.1.2
нэн ядуу хүн
тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй хүн
Нийгмийн халамжийн тухай хууль, 1998 он, 3.1.3
нэрвэгдэгсэд
гамшгийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирогчид
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.13
нэрийн данс
Нэрийн дансыг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу тэтгэврийн даатгалд хамрагдсан, 1960-1-1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн МУ-ын иргэн, тус улсад байнаг оршин суугаа гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд нээнэ.Нэрийн данс нээх болон дансны мэдээллийг даатгуулагчид өгөх журмыг нийгмийн даатгалын төв байгууллага батална.
тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 3 дугаар зүйл
нэрийн дансанд хүү тооцох
Нэрийн дансны орлогод жилд нэг удаа хүү тооцно. Хүү, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дундаж хөдөлмөрийн хөлсний өсөлтийг нийгмийн даатгалын байгууллагын тайлан, мэдээ, ҮСГ-ын саналыг үндэслэн НД-ын үндэсний зөвлөл тогтооно.
тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 6 дугаар зүйл
нээлттэй дуудлага худалдаа
бүх сонирхогчдыг чөлөөтэй оролцуулан явуулах
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 38.3
нээлттэй хувьчлах
хувьчлах эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж үр ашгийг дээшлүүлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжлийн болон хөрөнгө оруулалт, технологийн шаардлагыг хангах нийтийг чөлөөтэй оролцуулах үндсэн дээр явуулах
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 46.4
нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь
мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх арга
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, 2001 он, 3.1.1
нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг
бүртгэлийн суурь, санхүүгийн тайлан гаргахад баримтлах зарчмыг тодорхойлсон журам, заавар, аргачлал
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, 2001 он, 3.1.8
нягтлан бодох бүртгэлийн мөнгөн суурь
мөнгө хүлээн авсан буюу төлсөн үед орлого болон зардлыг хүлээн зөвшөөрч бүртгэх арга
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, 2001 он, 3.1.2
объект
харуул хамгаалалтад авсан барилга байгууламж, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, газар нутаг
Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, 2000 он, 3.1.2
овог
нэг өвөг дээдсээс гаралтай эцгийн талын холбоо бүхий бүлэг хүмүүсийн дунд үе уламжлан хэрэглэгддэг нэр
Гэр бүлийн тухай хууль, 1999 он, 3.1.7
овор
хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүйн техникийн шаардлагын дагуу төмөр замын объект, хөдлөх бүрэлдэхүүн, төмөр замын ойролцоох барилга байгууламж, ачаа байршлын зайн хязгаарыг тогтоосон хэмжээ
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1995 он, 3.11