Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

мэргэжлийн спорт
үзэгчдийн болон мэргэжлийн спортын байгууллагын ашиг сонирхлыг хангах, ашиг олох үндсэн зорилготой зөвхөн мэргэжлийн тамирчид оролцдог спорт
Биеийн тамир спортын тухай хууль, 2003 он, 3.1.3
мэргэжлийн сургалт
иргэнд тодорхой мэргэжил эзэмшүүлэх үйл ажиллагаа
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, 2002 он, 4.1.3
мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын сургууль
суралцагчид бага, суурь, бүрэн дунд болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтыг хослон явуулдаг сургалтын байгууллага
Бага, дунд боловсролын тухай хууль, 2002 он, 14.1
мэргэжлийн тамирчин
спортын тодорхой төрлөөр мэргэшиж, түүгээрээ дагнан хичээллэн, тэмцээнд бэлтгэж оролцсоныхоо төлөө контрактын дагуу цалин хөлс, бусад мөнгөн урамшуулал авдаг тамирчин
Биеийн тамир спортын тухай хууль, 2003 он, 3.1.7
мэргэжлийн шарлага
ажлын нөхцөлийн улмаас цацрагтай ажиллагчийн өртөж байгаа аливаа нөлөөлөл
Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль, 2001 он, 3.1.5
мэргэжлээс шалтгаалсан өвчин
хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчин
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.12
мэргэжлээс шалтгаалсан өвчин
хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчин
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, 1994 он, 3.1
мэргэжлээс шалтгаалсан өвчин
хөдөлмөрлөх явцад үүссэн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалсан /жагсаалтыг асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална/ өвчин гэнэ.
нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл
мэргэшил
тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадварын түвшин
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, 2002 он, 4.1.4
мэргэшлийн хороо
Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон мэргэшлийн шалгаруулалт явуулах Мэргэшлийн хороо /эрдмийн зэрэг, цолтой 9 хүний бүрэлдэхүүнтэй/ хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байна.
өмгөөллийн тухай хуулийн 17 дугаар зүйл
мэргэшсэн нягтлан бодогч
нягтлан бодох бүртгэлийн хууль болон энэ хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас олгосон эрхийн дагуу мэргэшсэн нягтлан бодогчийн үйл ажиллагаа явуулах мэргэжлийн нягтлан бодогч
Аудитын тухай хууль, 1997 он, 3.2
Насанд хүрээгүй хүүхдийг хорих
хоригдож байгаа насанд хүрээгүй этгээдийг ахуйн нөхцөлийн хувьд сайжруулсан байранд байрлуулж, түүнд өгөх хоолны илчлэгийн хэмжээг нэмэгдүүлнэ. Түүнийг өдөр тутмын салхинд гаргах хугацаа 1 цаг ба түүнээс дээш байна.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйл
нийгмийн асрамжийн үйлчилгээ
ахмад настан, тахир дутуу хүн, бүтэн өнчин хүүхэд болон гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийг асрамжийн газарт байрлуулан, хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээгээр хангах, ерөнхий боловсрол, мэргэжил эзэмшүүлэх хэлбэрээр төрөөс байнга асрамжлах үйлчилгээ
Нийгмийн халамжийн тухай хууль, 1998 он, 3.1.6
нийгмийн асрамжийн үйлчилгээ
ахмад настан, тахир дутуу хүн, бүтэн өнчин хүүхэд болон 3 ба түүнээс дээш ихэр хүүхдийг асрамжийн газарт байрлуулан хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээгээр хангах, ерөнхий боловсрол, мэргэжил эзэмшүүлэх хэлбэрээр төрөөс байнга асрамжлах үйлчилгээг ойлгоно.
нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйл
нийгмийн даатгал
иргэн,төр, аж ахуйн нэгж, байгууллагаас шимтгэл төлж сан бүрдүүлэх, даатгуулагчид хуулийн дагуу тэтгэвэр, тэтгэмж, төлбөр төлөх нийгэм, эдийн засгийн арга хэмжээ
Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйл
нийгмийн даатгалын байгууллага
нийгмийн даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийг хэлнэ.
нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйл
нийгмийн даатгалын байцаагч
НДБ-ад 2-оос дээшгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй ажилтанд төв байгууллагын саналыг үндэслэн асуудал хариуцсан ЗГ-ын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно.
нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйл
нийгмийн даатгалын сан
ажил олгогч, даатгуулагчаас зохих журмын дагуу төлсөн шимтгэлийн орлого,бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгө байна.
нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйл
нийгмийн даатгалын төрөл
тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин болон ажилгүйдлийн даатгал
нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйл
нийгмийн даатгалын хэлбэр
нийгмийн даатгал нь заавал болон сайн дураар даатгах гэсэн үндсэн 2 хэлбэртэй байна.
нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйл