Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

лицензийг шилжүүлэх
Лиценз эзэмшигч нь уг лицензийг эзэмших эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулсан, эсхүл өв залгамжлах, аж ахуйн нэгжүүд нэгдэж нийлэх болон дампуурах зэрэг хуулиар зөвшөөрөгдсөн тохиолдлуудад лицензийг шилжүүлж болно.
ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйл
лицензийн зураг зүйн бүртгэл
ашигт малтмалын хайгуулын буюу ашигт малтмал ашиглах лицензээр олгогдсон талбайн хил болон түүнд орсон өөрчлөлтийг тэмдэглэж бүртгэх зориулалтаар геологи, уул уурхайн кадастрын албанаас албан ёсоор хөтөлж буй зураг зүйн бүртгэл
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.6
лицензийн төлбөр
лицензээ хүчин төгөлдөр байлгах зорилгоор лиценз эзэмшигчээс энэ хуульд заасны дагуу төлөх төлбөр
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.9
лицензийн төлбөр
технологи ашиглахаар авч буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн технологи эзэмшигчид төлөх төлбөр
Технологи дамжуулах тухай хууль, 1998 он, 15.1
магадлал
давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэр
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.23
магистрант
их сургууль, дээд сургууль, коллежийн магистрын шатлалд суралцагч
Дээд боловсролын тухай хууль, 2002 он, 15.1
мадридын протокол
1989 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай мадридын хэлэлцээрийн протокол
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.19
мадридын хэлэлцээр
1891 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан, нэмэлт, өөрчлөлт оруулж хянан засварласан барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай мадридын хэлэлцээр
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.18
мадридын хэлэлцээр болон мадридын протоколын журам
уг хэлэлцээр болон протоколын 2002 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон нийтлэг журам
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.20
мал эмнэлгийн гэрчилгээ
экспортлогдож буй амьтан, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нь олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжид заасан тодорхой нөхцөл шаардлагыг хангаж байгааг гэрчлэн экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон баталгаажуулалтын баримт бичиг
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.1
мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ
малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хийж байгаа ашиг шим, үржлийн чанарыг сайжруулах, оношлогоо, шинжилгээ, тарилга, туулгалт, боловсруулалт, угаалга, эмчилгээ, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлд хийж байгаа чанар, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгаажуулалт, орчны эрүүл ахуйн үнэлгээ, мэдээ мэдээлэл, мэргэжлийн зааварчилга, зөвлөгөө
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, 2001 он, 3.1.4
малын өвчинтэй тэмцэх
өвчин үүсгэх шалтгааныг илрүүлэн оношлох, өвчний халдварын хязгаарыг тогтоох, түүнийг таслан зогсоох, шинжлэн хянах, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх, халдварын эх үүсвэр болж байгаа өвчтэй малыг ялган тусгаарлах, эмчлэх, нядлах болон устгах, халдварын голомтод цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, шавьж, мэрэгчдийн устгал хийх, нууц халдвар тээгч малыг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх, голомтот болон сэжигтэй бүсэд байгаа малыг урьдчилан сэргийлж зохиомлоор дархлаа үүсгэх, паразитын эсрэг угаалга, туулгалт, боловсруулалт хийх зэрэг арга хэмжээ
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, 2001 он, 3.1.5
мансуурах дон
мансууруулах төрлийн бодисоос хамааралтай сэтгэцийн өвчин
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, 2002 он, 3.1.5
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис
донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “мансууруулах эмийн тухай” 1961 оны нҮб-ын конвенци, “сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны нҮб-ын конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу монгол улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэл
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, 2002 он, 3.1.1
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх
байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авах
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, 2002 он, 3.1.3
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд
хууль тогтоомж, монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодис
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, 2002 он, 3.1.4
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт
мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, монгол улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон үйл ажиллагаа
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, 2002 он, 3.1.2
мансууруулах, сэтгэц нөлөөт эм
донтуулах болон сэтгэцийн бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, олон улсын конвенцийн жагсаалтад заасан эм, биобэлдмэл
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.12
монгол улсад байнга оршин суугч татвар төлөгч
монгол улсад татварын жилийн аль ч үед хэвийн ажиллах байртай, татварын жилд эхэлсэн буюу дууссан аливаа 12 сарын хугацаанд 183 хоног, түүнээс дээш хугацаагаар оршин сууж байгаа иргэн, харьяалалгүй хүн, гадаадад томилогдон сууж байгаа монгол улсын иргэн
Хүн амын орлогын албан татварын тухай хууль, 1992 он, 3.2
монгол улсын агаарын зай
монгол улсын нутаг дэвсгэрээс дээшхи хийн мандлын агаарын давхрагын орон зай
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.1