Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
монгол улсын агаарын зай
монгол улсын нутаг дэвсгэрээс дээшхи хийн мандлын агаарын давхрагын орон зай
Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, 2003 он, 4.1.1
монгол улсын валютын зах
эрх бүхий банк, бирж, брокерийн компаниас эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр хийж байгаа валютын худалдаа арилжааны үйл ажиллагаа
Валютын зохицуулалтын тухай хууль, 1994 он, 5.1
монгол улсын гарал үүсэлтэй бараа
монгол улсад олборлосон, ургуулсан, бойжуулсан, эсхүл хийж бүтээсэн бараа
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.23
монгол улсын нэгдсэн төсөв
төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцэл
Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, 2002 он, 3.1
монгол улсын олон улсын гэрээ
аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай парисын конвенц /1883/ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай гаагийн хэлэлцээр /1954/, патентийн хамтын ажиллагааны гэрээ /1970/, дэлхийн худалдааны байгууллагын оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах хэлэлцээр/1994/
Патентийн тухай хууль, 1993 он, 3.10
монгол улсын төв банк
монгол улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага
Төв банк /Монгол банк/-ны тухай хууль, 1996 он, 3.1
монгол улсын хил
монгол улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж монгол улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугам
Улсын хилийн тухай хууль, 1993 он, 3 дугаар зүйл
монголын өмгөөлөгчдийн холбоо
МӨХ нь өмгөөлөгчдийг эгнээндээ нэгтгэсэн, тэдний эрх ашгийг хамгаалах зорилго бүхий төрийн бус, мэргэжлийн байгууллага байна.Холбооны эрх барих дээд байгууллага нь Холбооны их хурал байна.Их хурлыг 3 жилд нэг удаа Удирдах зөвлөл зарлан хуралдуулна.Их хурлын чөлөө цагт 9 гишүүнээс бүрдсэн Удирдах зөвлөл үйл ажиллагааг удирдана.Холбооны өдөр тутмын ажлыг Ерөнхийлөгч удирдан зохион байгуулна.
өмгөөллийн тухай хуулийн 6, 7-р зүйл
монголын хөрөнгө оруулагч
хөрөнгө оруулалт хийж буй монголын хуулийн этгээд, хувь хүн /монгол улсын иргэн, монгол улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн/
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 1993 он, 3.3
мөнгөжсөн алт
олон улсын жишигт хүргэн цэвэршүүлж, олон улсын санхүүгийн аль нэг төвд хадгалуулж байгаа, гадаад валютаар борлуулахад бэлэн болсон алт
Валютын зохицуулалтын тухай хууль, 1994 он, 3.4
мөрдөн байцаагч
мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтан
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.5
мөрдөн байцаах албаны дарга
мөрдөн байцаалт явуулах байгууллагын мөрдөн байцаах газар, хэлтэс, тасгийн дарга, түүний орлогч
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.4
мөсөн замын тээвэр
гол, мөрөн, нуурын ус хөлдсөн үед мөсөн дээгүүр хийх тээвэрлэлт
Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.12
мэдүүлэг
барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгүүлэхийг хүссэн иргэн, хуулийн этгээдээс оюуны өмчийн байгууллагад гаргаж байгаа өргөдөл, хуульд заасан бусад баримт бичиг
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.9
мэдүүлэгч
гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлсэн, эсхүл мэдүүлж байгаа аливаа хүн
Эрүүгийн хууль, 2002 он, 3.1.8
Мэдээлэл-лавлагааны баримт бичиг
Мэдээлэл-лавлагааны зорилгоор бэлтгэсэн, байгууллага, иргэдийн үйл ажиллагааны тухай тодорхой мэдээ, мэдээлэл агуулсан бичиг баримт
MNS 5140 : 2002
мэдээлэх хэрэгсэл
телевиз, радио, холбооны шугам сүлжээ, компьютерын сүлжээ, тусгай программ, хэвлэл болон бусад арга хэрэгсэл
Зар сурталчилгааны тухай хууль, 2002 он, 3.1.5
мэргэжил
тодорхой ажил, хөдөлмөрийг эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын цогц
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, 2002 он, 4.1.1
мэргэжлийн байгууллага
ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялаг хамгаалах, зохистой ашиглах асуудлыг хуулиар болон төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэн зохицуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 30.1
мэргэжлийн нягтлан бодогч
их сургууль, коллежийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн хүн
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, 2001 он, 3.1.7