Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

нийгмийн халамж
хүн амын эмзэг хэсэгт хамрагдах ахмад настан, эх, хүүхэд, тахир дутуу хүн, нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний амьжиргааг дээшлүүлэх, түүнчлэн хүүхэд төрүүлсэн эх, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсан эх /эцэг/ болон ихэр хүүхдэд тэтгэмж олгох агуулга бүхий нийгмийн хамгааллын арга хэмжээ
Нийгмийн халамжийн тухай хууль, 1998 он, 3.1.1
нийгмийн халамжийн үйлчилгээ
иргэнийг түр хугацаагаар хооллох, эсхүл түүнд наад захын хувцас, хүнс болон ахуй, соёлын зарим зүйл олгох, хөнгөлөлт үзүүлэх, мэргэжил эзэмшүүлэх зэрэг төрөөс үзүүлэх үйлчилгээ
Нийгмийн халамжийн тухай хууль, 1998 он, 3.1.7
нийгмийн эмзэг хэсэг
бие даан амьдрах чадваргүй, тэжээн тэтгэх төрөл садангүй, ганц бие ахмад настан, тахир дутуу хүн, бүтэн өнчин хүүхэд болон нэн ядуу амьдралтай ахмад настан, тахир дутуу хүн, олон хүүхэдтэй эх /эцэг/, нэн ядуу амьдралтай хүн
Нийгмийн халамжийн тухай хууль, 1998 он, 3.1.2
нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ
хүн амын эрүүл мэндийн байдлыг тандах, хянах, хамгаалах, бэхжүүлэх, өвчин, эмгэгээс сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний ажил явуулах, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх хүчин зүйлийг судлах, тэдгээрийг арилгахад чиглэгдсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төр, олон нийт, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран явуулах үйл ажиллагаа
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.3
нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага
соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг давхаргын эрх ашгийг хамгаалах энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага
Төрийн бус байгууллагын тухай хууль, 1997 он, 4.2
нийлмэл гэмт хэрэг
энэ хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш гэмт хэрэг үйлдэж, тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй байх
Эрүүгийн хууль, 2002 он, 19.1
нийлүүлэгчийн мэдэгдэл
үйлдвэрлэгч, эсхүл нийлүүлэгчээс бүтээгдэхүүнээ тогтоосон шаардлагад нийцэж буй талаар бичгээр мэдэгдэл гаргах ажиллагаа
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, 2003 он, 3.1.10
нийслэл хотын оршин суугч
нийслэл хотод хууль ёсоор байнга амьдарч буй монгол улсын иргэн
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, 1994 он, 13.1
нийслэл хотын эдэлбэр газар
хот байгуулах зориулалтаар хотын ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан гортиг бүхий газар
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, 1994 он, 4.2
нийтийн зориулалттай орон сууцны байшин
бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилга
Орон сууц хувьчлах тухай хууль, 1996 он, 3.1
нийтийн зориулалттай орон сууцны байшин
орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан барилга
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, 2003 он, 4.1.1
нийтийн тээвэр
эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт, таксийн үйлчилгээ
Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.11
нийтийн хэрэглээний
аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэгцээнд зориулж хуваарилсан радио давтамжийн зурвас
Радио долгионы тухай хууль, 1999 он, 6.3
нийтийн хэрэгцээний мэдээ
хүн амын өргөн хэрэгцээнд зориулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээн зарлаж байгаа ус цаг уур, орчны мэдээ
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, 1997 он, 3.1.5
нийтлэг осол
байгалийн онцгой аюул, давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөлөг онгоц, түүний ачаанд учирсан аюул
Далай ашиглах тухай хууль, 1999 он, 4.1.6
нийтэд санал болгох
үнэт цаас гаргагчаас үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан хорооноос тогтоосон журмын дагуу үнэт цаасаа 50-иас дээш тооны этгээдэд санал болгож худалдахаа мэдэгдэх
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.13
нийтээр тэмдэглэх баярын өдөр
улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, 2003 он, 3.1.1
нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр
түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, 2003 он, 3.1.2
нислэг
агаараас хүнд агаарын хөлгийн хувьд хөөрөх зорилгоор зогсоолоос хөдлөхөөс эхлэн газарт эргэн бууж хөдөлгөөнөө бүрэн зогсоох хүртэлх; агаараас хөнгөн агаарын хөлгийн хувьд газрын гадаргуугаас хөөрөхөөс эхлэн газардах хүртэлх үйл ажиллагаа
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.12
нислэгийн МАХ-ын тоо
агаарын бодит хурдыг дууны хурдад харьцуулсан харьцаа
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.14