Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
тээврийн хэрэгслийн тооллого, техникийн улсын үзлэг
тээврийн хэрэгслийн тооллого, техникийн үзлэгийг тогтоосон хугацаанд хийх бөгөөд энэ тухай журмыг дэд бүтцийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүд хамтран батална.
замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйл
тээврийн хэрэгсэл
бараа болон зорчигч тээвэрлэж гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрэх бүх төрлийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.7
тээврийн хэрэгсэл
хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгсэл
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 2.3
тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл
тээврийн хэрэгслийг зогсоох зорилгоор ашиглах зориулалттай төхөөрөмж
Цагдаагийн байгууллагын тухай хууль, 1993 он, 44.1
тээвэрлүүлэгч
тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгч
Усан замын тээврийн тухай хууль, 2003 он, 3.1.10
тээвэрлүүлэгч
усан замын тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгч
Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.5
тээш
z
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.5
Удирдамж@@
Тодорхой ажил хэрэг гүйцэтгэхэд удирдлага болгох зүйлийг тодорхойлсон баримт бичиг@
MNS 5140 : 2002 @
узуфрукт
үр шимийг хүртэх, ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрх
Иргэний хууль, 2002 он, 152.1
улс төрийн хэлмэгдүүлэлт
хүнийг нийгмийн гарал, байдал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан нам, төр, нийгэмд аюултай этгээд гэж тооцож, улс төрийн буюу төрийн эсрэг гэх гэмт хэрэгт хууль бусаар холбогдуулж, шүүх тусгай, онцгой бүрэн эрхт комиссын болон нам, төрийн бусад байгууллагын шийдвэрээр баривчлан мөрдөх, эрүүгийн ял шийтгэл эдлүүлэх, шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учруулсан бөгөөд зохиомол хэрэг, гүтгэлэгт үндэслэсэн албадлагын арга хэмжээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль, 1998 он, 3.1.2
улсын бүртгэлийн жагсаалт
энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан мэдээлэл агуулсан тодорхой загвар бүхий баримт бичиг
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, 2003 он, 3.1.3
улсын захиалга-даалгавар
батлан хамгаалах хэрэгцээг хангахын тулд засгийн газраас байгууллага, аж ахуйн нэгжид тогтоож өгөх заавал биелүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөгөө
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.12
улсын их хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэй
улсын их хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд гишүүн нас барсан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, эгүүлэн татсан бөгөөд нөхөн сонгууль явагдаагүй тохиолдолд улсын их хурлын 57-оос доошгүй гишүүний бүрэн эрх хүчинтэй байх
Монгол Улсын Их Хурлын тухай хууль, 2001 он, 4.3
улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл
хууль санаачлагч болон эрх бүхий бусад байгууллагаас улсын их хуралд хэлэлцүүлэхээр оруулж байгаа улсын их хурлын тогтоолын төслийн эх бичвэр
Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, оргөн мэдүүлэх журмын тухай хууль, 2001 он, 2.1.4
улсын их хурлын нийт гишүүн
Үндсэн хуульд заасан ёсоор 76 гишүүн
Монгол Улсын Их Хурлын тухай хууль, 2001 он, 4.2
улсын нийслэл
монгол улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хот
Үндсэн хууль, 1992 он, 11.1
улсын төсөвт үйлдвэрийн газар
өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 15.3
улсын тэмдэгтийн хураамж
шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгө
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 57.1
улсын тэмдэгтийн хураамж
төрийн зохих байгууллагаас эрх олгох, эрх шилжихтэй холбогдсон баримт бичиг олгох буюу бүртгэх, гэрээ хэлцэл, баримт бичгийг батлан гэрчлэх, иргэний бүртгэл хийх, шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохих этгээдээс төлж байгаа мөнгөн хөрөнгө
Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, 1993 он, 3 дугаар зүйл
улсын хилийн зурвас
улсын хилийн бүсэд хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны зориулалттай хилийн инженер, техникийн байгууламж барих зорилгоор улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр улсын хил хамгаалах байгууллагаас тогтоосон нутаг дэвсгэр
Улсын хилийн тухай хууль, 1993 он, 27.1