Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
худалдагч
зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчид бараагаа борлуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүн
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, 2003 он, 3.1.2
хураамж
хууль тогтоомжийн дагуу төрийн зохих байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3.2
хурц хордлого
даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордох
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, 1994 он, 2.1
хуулийн этгээдийг нийлүүлэх
хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэх
Иргэний хууль, 2002 он, 31.2
хуулийн этгээдийг тусгаарлах
хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэх
Иргэний хууль, 2002 он, 31.5
хуулийн этгээдийг хуваах
хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдэд шилжүүлэх
Иргэний хууль, 2002 он, 31.4
хуулийн этгээдийн оршин байгаа газар
хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газар
Иргэний хууль, 2002 он, 328.1
хуулийн этгээдийн эзэмшлийн орон сууц
тухайн хуулийн этгээдийн тайлан, балансад бүртгэлтэй, түүний ашиглалт, засвар, үйлчилгээний бүх зардал болон сууц эзэмшигчидтэй хийх гэрээ, төлбөр тооцоог уг хуулийн этгээд нь бүрэн хариуцан гүйцэтгэдэг орон сууц
орон сууц хувьчлах тухай хууль, 1996 он, 3.7
хууль бус үйлдлээр олсон орлого
татварын болон бусад хууль тогтоомжийг зөрчиж олсон орлого
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.7
хууль ёсны төлөөлөгч
хуулийн дагуу тогтоогдсон, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн төрсөн болон үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.13
хууль ёсны төлөөлөгч
эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.13-т заасан хүмүүс
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль, 1998 он, 3.1.4
хууль санаачлагч
монгол улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ерөнхийлөгч, улсын их хурлын гишүүн, засгийн газар
Хууль, Улсын Их Хурын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль, 2001 он, 2.1.1
хууль санаачлах эрх
хууль санаачлагчаас тодорхой хууль гаргах тухай санал дэвшүүлж, мэргэжлийн түвшинд боловсруулах, боловсруулсан хуулийн төслийг хянаж, улсын их хуралд өргөн мэдүүлэх
Хууль, Улсын Их Хурын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хууль, 2001 он, 2.1.2
хуульчдын сонгон шалгаруулалт
шүүгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тушаал эрхлэх сонгон шалгаруулалтад оролцох, өмгөөллийн болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажиллах хуульчдаас мэргэжлийн хангалттай мэдлэг, чадварыг эзэмшсэн эсэхийг шалгаж , гэрчилгээ олгох ажиллагаа
Хуульчдын сонгон шалгаруулалтын тухай хууль, 2003 он, 3.1.2
хуурамч эм
үйлчлэгч бодис, тун, найрлага, чанарыг дагалдах баримт бичигт нь заагдсанаас өөрчилсөн эм
Эмийн тухай хууль, 1998 он, 3.1.10
хүмүүнлэг тусламжийн бараа
давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах өөр бусад гамшигийн улмаас учирсан гарз, хохирлыг арилгахад зориулж илгээсэн бараа
Гаалийн тарифын тухай хууль, 1996 он, 3.1.6
хүмүүнлэг тусламжийн бараа
форс мажорын улмаас учирсан гарз, хохирлыг арилгахад зориулж илгээсэн барааг хэлнэ.
гаалийн тарифын тухай хуулийн 3 дугаар зүйл
хүн амын амьдрах орчны чанар
хот, тосгоны хүрээлэн буй орчны эрүүл ахуй, аюулгүй байдал, барилгажилт, архитектурын орон зайн зохион байгуулалт, бүх төрлийн үйлчилгээ, инженерийн шугам сүлжээний хангамж, тохижилт, гоо зүйн цогцолбор үзүүлэлт
Хот байгуулалтын тухай хууль, 1998 он, 3.1.4
хүн амын амьжиргааны доод түвшин
хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлсэн
Хүн амын амжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хууль, 1998 он, 3.1.1
хүнд нөхцөлд байгаа хүүхэд
бүтэн өнчин, тахир дутуу, нэн ядуу, хараа хяналтгүй, садар самуун, хүчирхийлэл, доромжлолын улмаас сэтгэл санааны болон бие махбодийн хохирол хүлээсэн, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхэлж буй хүүхэд
Хүүхдийн эрхийг хамгаалах тухайх ууль, 1996 он, 15.2