Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
гоц халдварт өвчин
улсын хил хязгаараас үл хамааран богино хугацаанд тархаж хүн, малын эрүүл мэндэд хохирол учруулж үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх халдварт өвчин
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, 2001 он, 3.1.8
грант
иргэн, хуулийн этгээд, гадаадын болон олон улсын байгууллага урьдчилан тавьсан нөхцөлийнхөө дагуу тодорхой судалгаа, шинжилгээний ажил явуулахаар шинжлэх ухааны үйл ажиллагаанд оролцогчдод буцалтгүй, эргэн төлүүлэхгүйгээр олгож байгаа мөнгөн болон бусад хөрөнгө
Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, 1998 он, 3.1.4
гуравдагч этгээд
захиргааны тухайн хэргийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бөгөөд бие даасан шаардлагатайгаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь зүйтэй гэж захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн иргэн, хуулийн этгээд
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 21.1
гүйцэтгэгч
гэмт хэргийг гардан үйлдсэн этгээд
Эрүүгийн хууль, 2002 он, 35.5
гүйцэтгэгч
зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчид төлбөртэй болон төлбөргүй ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүн
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, 2003 он, 3.1.4
гүйцэтгэлийн баталгаа
тухайн тендер шалгаруулалтад шалгарсан тендерт оролцогчийн гэрээний үүргийн биелэлтийг хангах зорилго бүхий, тендерийн бичиг баримтад заасан мөнгөн дүнтэй банкны батлан даалт
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.20
гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль
шинжлэх ухааны нэг буюу хэд хэдэн чиглэлээр бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулгаар сургалт явуулдаг сургууль
Бага, дунд боловсролын тухай хууль, 2002 он, 1₮.3
гэмт бүлэглэл
гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилготой, бүтэц, зохион байгуулалт бүхий этгээдүүдийн нэгдэл
Эрүүгийн хууль, 2002 он, 36.5
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ
гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун, хүмүүжлийн болон зохион байгуулалтын шинж чанартай нийтлэг арга хэмжээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, 1997 он, 6.2
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэг бүрчилсэн арга хэмжээ
тодорхой этгээд гэмт хэрэг үйлдэхээс болон давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, 1997 он, 6.4
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээ
тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн арга хэмжээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, 1997 он, 6.3
гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн
зэвсэг, хэрэгслийг хайж олсон, шинээр хийсэн, төхөөрч тохируулсан, хамтран оролцогчийг сонгож авсан, гэмт хэрэг үйлдэх талаар үгсэж тохиролцсон, түүнчлэн гэмт хэрэг үйлдэх бусад нөхцөл, боломжийг санаатай бүрдүүлсэн
Эрүүгийн хууль, 2002 он, 31.1
гэмт хэрэг үйлдэхээр завдсан
гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй
Эрүүгийн хууль, 2002 он, 32.1
гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн
гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн
Эрүүгийн хууль, 2002 он, 26.3
гэмт хэрэг шууд санаатай үйлдсэн
гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн
Эрүүгийн хууль, 2002 он, 16.2
гэмт хэрэгт хамаарагсад
нуун далдлагч, үл мэдээлэгч
Эрүүгийн хууль, 2002 он, 39.1
гэмт хэрэгт хамтран оролцогч
захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигч
Эрүүгийн хууль, 2002 он, 35.1
гэр бүл
гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүд
Гэр бүлийн тухай хууль, 1999 он, 3.1.2
гэр бүлийн гишүүн
гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүн
Гэр бүлийн тухай хууль, 1999 он, 3.1.4
гэр бүлийн гишүүн
эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5.1.11-д заасан хүмүүс
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль, 1998 он, 3.1.3