Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

гамшгийн хор уршиг
гамшгийн улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирсон, мал, амьтан хорогдсон, эд хөрөнгө үрэгдсэн, хүрээлэн байгаа орчин бохирдсон зэргээс улс, орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллага, хүн амд учирсан нийт хохирол
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.10
гамшгийн эмзэг байдал
гамшгийн болзошгүй аюулд хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчин өртөгдөх зэрэг
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.6
гамшгийн эрсдэл
гамшгийн улмаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирч болзошгүй хохирлын магадлал
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.5
гамшиг
аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой томоохон осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас хохирох, мал, амьтан хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учрах
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.2
гар буу
100 метр хүртлэх зайд хөнөөх чадалтай, 20 сантиметр хүртлэх урт гол төмөртэй галт зэвсэг
Галт зэвсгийн тухай хууль, 2001 он, 3.1.3
гарц боомт
далай ашиглах үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн түрээсэлсэн далайн боомтын зогсоол
Далай ашиглах тухай хууль, 1999 он, 4.1.3
гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл
тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл /эс үйлдэхүй/
Иргэний хууль, 2002 он, 11.1
генийн сан
малын удмын санг хамгаалах буюу үржилд ашиглах зорилгоор нөөцлөн хадгалж байгаа үр, хөврөл үр
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, 2001 он, 3.1.10
геодези
дэлхийн хэлбэр, хэмжээ, түүний гадаргын шилжих хөдөлгөөнийг тодорхойлох, газрын гадаргын хэсгийг зураг болгон буулган дүрслэх зорилгоор од, нар, хиймэл дагуул болон газрын зургийн багаж хэрэгслийн тусламжтайгаар тухайн цэгийн байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгалыг хэмжин тодорхойлж математик боловсруулалт хийх цогцолбор үйл ажиллагаа
Геодези, зураг зүйн тухай хууль, 1997 он, 3.1.1
геодези, зураг зүйн багаж хэрэгсэл
өнцөг, өндөр, зай, хүндийн хүчний хурдатгал болон цэгийн байрлалыг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр тодорхойлох багаж
Геодези, зураг зүйн тухай хууль, 1997 он, 3.1.8
геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан
геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан нь геодезийн сүлжээний, байр зүйн зургийн, газар зүйн нэрийн болон кадастрын тухай мэдээлэл, тэдгээртэй холбогдох бусад тоон мэдээллээс бүрдэнэ. Нэгдсэн сан нь төрийн өмч байна.
геодези зураг зүйн тухай 9 дүгээр зүйл
геодезийн байнгын цэг, тэмдэгт
геодези, зураг зүйн үйл ажиллагааны үндэс болох байрлал, өндөр, хүндийн хүчний хурдатгал зэрэг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр утга нь тодорхойлогдсон, газрын гадарга, хэвлий, барилга байгууламж зэрэг хөдөлгөөнгүй биетэд бэхлэгдсэн төв болон түүний гаднах тэмдэглээс
Геодези, зураг зүйн тухай хууль, 1997 он,3.1.6
геодезийн сүлжээ
геодезийн байнгын цэг, тэмдэгтүүдийн тогтолцоо
Геодези, зураг зүйн тухай хууль, 1997 он, 3.1.7
геологи, уул уурхайн хөгжлийн агентлаг
ГУУХ-ийн агентлаг нь ГУУ-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Геологийн алба, Уул уурхайн алба, Кадастрын алба гэсэн 3 нэгжтэй байна.
ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйл
геологийн болон уул уурхайн алба
геологийн алба нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг геологи, эрдсийн баялагийн судалгааны бодлого, хөтөлбөрийг боловсруулах талаар мэдээллээр хангах, энэ чиглэлээр судалгаа хийх үүрэгтэй. Уул уурхайн алба нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уул уурхайн хөгжлийн асуудлаар судалгаа явуулж, мэдээллээр хангах үүрэгтэй.
ашигт малтмалын тухай хуулийн 56, 57 дугаар зүйл
гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага
өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдэгээс бусад төрийн бус байгууллага
Төрийн бус байгууллагын тухай хууль, 1997 он, 4.3
гишүүн
нөхөрлөлд хөрөнгө оруулсан этгээд
Нөхөрлөлийн тухай хууль, 1995 он, 2.3
гойд ашиг шимт мал
тухайн үүлдэр, омог, хэвшлийн малаас үржил, ашиг шимийн нэг буюу хэд хэдэн чанараар онцгой давуу болох нь баталгаажсан мал
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, 2001 он, 3.1.3
гомдол
төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлт
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, 1995 он, 4.4
гомдол
захиргааны хууль бус актын талаар тухайн байгууллагын удирдах дээд шатны нь байгууллага, албан тушаалтанд болон шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлээс бусад өргөдөл
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.8