Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

гаалийн түр агуулах
гаалийн нутаг дэвсгэрт гаалийн түр агуулах байгуулна. Бараа, тээврийн хэрэгслийг 2 сар,/амархан гэмтэх болон аюултай барааг 7 хоног/-аас илүү хугацаагаар хадгалахгүй. Шаардлагатай бол гаалийн байгууллага энэ хугацааг 1 сар /амархан гэмтэх болон аюултай барааг 7 хоног/ хүртэл нэг удаа сунгаж болно.
гаалийн тухай хуулийн 7 дугаар зүйл
гаалийн улсын байцаагч
гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журамд заасан болзол, шалгуурыг хангаж, монгол улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу гаалийн хяналт, шалгалт хийх эрх эдэлж, үүрэг хүлээсэн монгол улсын иргэн
Гаалийн тухай хууль, 1996 он, 56.1
гаалийн хилээр нэвтрүүлэх
бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргах
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.4
гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт
бараа, тээврийн хэрэгслийг гаалийн бүх төрлийн бичиг баримт шаардалгүйгээр зөвхөн гаалийн байгууллагаас баталсан энгийн маягт бөглөх замаар гаалийн хилээр нэвтрүүлэх ажиллагаа
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.11
гаалийн хяналт
монгол улсын нутаг дэвсгэрт гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлэх, түүний биелэлтийг хангуулах үүднээс гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.9
гаалийн шалгалт
гаалийн бичиг баримтын үнэн зөвийг шалгах, бараа, тээврийн хэрэгслийг тэдгээртэй тулган шалгах, нарийвчилсан үзлэг хийх, холбогдох бараа, тээврийн хэрэгсэл хадгалагдаж байгаа байр, агуулах, гаалийн баталгаат бүс, гаалийн тусгай бүс, татваргүй барааны дэлгүүрт, түүнчлэн хүний биед үзлэг хийх
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.12
гадаад валют
эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мөнгөн тэмдэгт, тэдгээрээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгсэл
Валютын зохицуулалтын тухай хууль, 1994 он, 3.3
гадаад валютын гүйлгээ
гадаад валютыг худалдах, худалдан авах, түүгээр зээл олгох, баталгаа гаргах үйл ажиллагаа
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, 2002 он, 4.1.6
гадаад тагнуулын ажил
монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий тагнуулын мэдээ баримт, сэлт олох ажиллагаа
Тагнуулын байгууллагын тухай хууль, 1999 он, 3.1.1
гадаадад хувийн хэргээр зорчих
төрийн болон засаг захиргааны нэгж, хот, тосгоны өөрөө удирдах байгууллага, улсын их хуралд суудал бүхий нам, төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг засгийн газрын шийдвэр, түүнчлэн гэрээний үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж байгаа байгууллагын ажлаар явахаас бусад
Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль, 1993 он, 3.1
гадаадын бараа
энэ зүйлийн 1 дэх хэсгийн 17-д зааснаас бусад бараа
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.18
гадаадын зохицуулах байгууллага
даатгалын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий гадаад улсын байгууллага
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.10
гадаадын зээл
олон улсын байгууллага, хандивлагч орноос засгийн газрын шугамаар монгол улсад олгож байгаа, эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгийн эх үүсвэр
Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль, 2003 он, 3.1.1
гадаадын иргэн
гадаад улсын харьяат мөн болохыг гэрчилсэн хууль ёсны нотолгоотой хүн
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, 1993 он, 3 дугаар зүйл
гадаадын мэргэжлийн оролцогч
гадаад улсад үүсгэн байгуулагдаж, үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж буй даатгалын төлөөлөгч, зуучлагч, хохирол үнэлэгч
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, 2004 он, 3.2.6
гадаадын тусламж
олон улсын байгууллага, хандивлагч орноос засгийн газрын шугамаар эргэн төлөгдөх нөхцөлгүй, хүмүүнлэгийн болон буцалтгүй, техник туслалцааны хэлбэрээр монгол улсад олгож буй хөрөнгийн эх үүсвэр
Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль, 2003 он, 3.1.2
гадаадын хөрөнгө оруулагч
монгол улсад хөрөнгө оруулалт хийж буй гадаадын хуулийн этгээд, хувь хүн /монгол улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй хүн, түүнчлэн гадаадад байнга оршин суудаг монгол улсын иргэн/
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 1993 он, 3.2
гадаадын хөрөнгө оруулалт
монгол улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн нэгж байгуулах, эсхүл монголын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах зорилгоор гадаадын хөрөнгө оруулагчаас монгол улсад оруулж буй эд хөрөнгийн болон оюуны үнэт зүйлс
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 1993 он, 3.1
гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж
монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, өөрийн хөрөнгийн 25-аас доошгүй хувь нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хөрөнгөөс бүрдсэн аж ахуйн нэгж
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 1993 он, 11.1
гадаадын цэргийн хүчин
орон тооны бие бүрэлдэхүүн, зэвсэг, байлдааны болон тусгай зориулалтын техник хэрэгслээр хангагдсан нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын бусад байгууллага, гадаад улсын зэвсэгт хүчний харьяалал бүхий цэргийн зохион байгуулалттай бүлэг, салбар, анги, нэгтгэл, байгууллага
Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, 1998 он, 3.1