Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
бүх нийтийн үйлчилгээний үүргийг хэрэгжүүлэхээр төвлөрүүлсэн хөрөнгө
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.9
бүх нийтийн үйлчилгээний үүрэг
төрийн бодлогын хүрээнд шуудангийн болон цахилгаан холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутаг болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.8
бэлчээр
мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газар
Газрын тухай хууль, 2002 он, 3.1.6
валют
монгол улсын үндэсний валют, гадаад валют, улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны төлбөрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж, мөнгөжсөн алт болон валютын үнэт зүйлс
Валютын зохицуулалтын тухай хууль, 1994 он, 3.1
валютын гүйлгээ
валют худалдах, худалдан авах, хадгалах, зээлдэх, шилжүүлэх, байршуулах, барьцаалах, улсын хилээр оруулах, гаргахтай холбоотой үйл ажиллагаа
Валютын зохицуулалтын тухай хууль, 1994 он, 9.1
валютын үнэт зүйлс
мөнгөжсөн алттай адилтгах үнэт металл, эрдэнийн чулуу
Валютын зохицуулалтын тухай хууль, 1994 он, 3.5
валютын харилцаанд оролцогч байнга оршин суугч
монгол улсад байнга оршин суугаа, мөн байнга оршин суудаг боловч 183 хоногоос дээшгүй хугацаагаар гадаадад зорчиж байгаа хувь хүн, монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, монгол улсад оршин байрладаг хуулийн этгээд, түүний гадаадад байгаа салбар, төлөөлөгчийн газар, гадаад улсад суугаа монгол улсын дипломат төлөөлөгчийн газар
Валютын зохицуулалтын тухай хууль, 1994 он, 3.7
валютын харилцаанд оролцогч, түр оршин суугч
монгол улсын гадна байнга оршин суудаг, мөн монгол улсад 183 хүртэл хоногийн хугацаагаар байгаа хувь хүн, гадаад улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, монгол улсад оршин байрладаггүй хуулийн этгээд, түүний монгол улс дахь салбар, төлөөлөгчийн газар, монгол улсад байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллага, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар
Валютын зохицуулалтын тухай хууль, 1994 он, 3.8
гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг
гаалийн байгууллага бэлгэ тэмдэгтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх журмыг гаалийн удирдах төв байгууллага батална.
гаалийн тухай хуулийн 49 дүгээр зүйл
гаалийн баталгаат агуулах
зах зээл хайх боломжийг бүдүүлэх, гаалийн болон бусад татварыг барагдуулах, гаалийн бичиг баримтыг бүрэн бүрдэл болгох цаг хугацаа олгох зорилгоор барааг гаалийн нутаг дэвсгэр дээр байгуулагдсан баталгаат агуулахад хадгалж болно. Энд барааг 2 жил хүртэл хугацаагаар хадгалах бөгөөд шаардлагатай бол энэ хугаццаг 1 жил хүртэл сунгана.
гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйл
гаалийн баталгаат бүс
гаалийн баталгаат агуулах, үйлдвэрийн болон үзэсгэлэнгийн газар, барилгын талбай
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.19
гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар
тэргүүний техник, технологи судлах, захиалах аятай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гаалийн нутаг дэвсгэр дээр гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрыг байгуулж болно.
гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйл
гаалийн битүүмжлэл
гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслэлд гаалийн битүүмжлэл хийнэ. Түүнийг лац, ломбо, тэмдэг тавих, зураасаар тэмдэглэх, гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг аргаар хийнэ.
гаалийн тухай хуулийн 44 дүгээр зүйл
гаалийн бүрдүүлэлт
гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс эхэлж, гаалийн бичиг баримтыг, шаардлагатай бол бараа, тээврийн хэрэгслийг шалгах, гаалийн болон бусад татварыг ногдуулан барагдуулсны дараа эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг гаалийн байгууллага зөвшөөрөх хүртэлх цогцолбор үйл ажиллагаа
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.10
гаалийн зам
гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгслийг монгол улсын хил, хилийн гаалийн байгууллагын хооронд, эсхүл гаалийн нэг байгууллагаас гаалийн нөгөө байгууллагын хооронд тээвэрлэх, явуулахаар гаалийн удирдах төв байгууллагаас тусгайлан тогтоосон зам
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.3
гаалийн нутаг дэвсгэр
гаалийн хяналт, шалгалтын зорилгоор тогтоогдсон монгол улсын нутаг дэвсгэр
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.1
гаалийн нутаг дэвсгэр
гаалийн хяналт шалгалтын зорилгоор тогтоогдсон МУ-ын нутаг дэвсгэрийг хэлнэ. Гаалийн тусгай болон баталгаат бүсийн газар нутаг нь гаалийн болон бусад татвар, зөвшөөрөл, квота зэрэг худалдааны хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрт хамаарагдахгүй.
гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйл
гаалийн тариф
гаалийн татварын хувь, хэмжээг барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллын дагуу эмхтгэн тогтоосон сүлжээ
Гаалийн тарифын тухай хууль, 1996 он, 3.1.5
гаалийн тарифын зөвлөл
Гаалийн татварын бодлогыг боловсруулах, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь хэмжээг оновчтой тогтоох, нэмэгдэл татвар ногдуулахтай холбогдсон асуудлаар санал дүгнэлт гаргах эрх бүхий Гаалийн тарифын орон тооны бус зөвлөл байна. Бүрэлдэхүүн, дүрмийг ЗГ батална.
гаалийн тарифын тухай хуулийн 5 дугаар зүйл
гаалийн татвар
барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд энэ хууль болон гаалийн тухай хуулийн дагуу гаалийн байгууллагын хурааж авах албан татвар
Гаалийн тарифын тухай хууль, 1996 он, 3.1.1