Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

гадаадын цэргийн хүчнийг байрлуулах
энэ хууль, монгол улсын олон улсын гэрээний дагуу монгол улсын нутаг дэвсгэрт гадаадын цэргийн хүчнийг оруулан байрлуулж, тодорхой үүрэг гүйцэтгүүлэх
Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, 1998 он, 3.2
гадуур хамгаалалт
хамгаалуулагчийг үзвэр, үйлчилгээ, олон нийтийн болон бусад арга хэмжээнд оролцох, нийслэл хот, орон нутагт явах үед тэдний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор тодорхой орчин, нутаг дэвсгэрт төрийн тусгай хамгаалалтын хүч хэрэгслээр ил хэлбэрээр зохиож байгаа хамгаалалт
Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, 1995 он, 5.1.3
газар
газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхарга
Газрын тухай хууль, 2002 он, 3.1.1
газар ашиглах
хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэх
Газрын тухай хууль, 2002 он, 3.1.4
газар ашиглах эрхийн гэрчилгээ
энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг
Газрын тухай хууль, 2002 он, 3.1.8
газар зүйн заалт
тухайн барааны чанар, нэр хүнд, онцлог бусад шинж чанар нь түүний газар зүйн гарал үүсэлтэй салшгүй холбоотойг илэрхийлсэн, тус барааг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэр
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.4
газар зүйн заалт хэрэглэгч
газар зүйн заалтыг өөрийн бараанд ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээд
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.8
газар зүйн нэр
газрын гадарга дээрх байгалийн болон барьж байгуулсан объектуудыг өөр хооронд нь ялган таних зорилгоор тогтоосон нэр
Геодези, зураг зүйн тухай хууль, 1996 он, 3.1.5
газар өмчлөх
тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах
Газрын тухай хууль, 2002 он, 3.1.2
газар эзэмших
газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах
Газрын тухай хууль, 2002 он, 3.1.3
газар эзэмших эрхийн гэрчилгээ
энэ хуулийн дагуу монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичиг
Газрын тухай хууль, 2002 он, 3.1.7
газрыг чөлөөлөх
тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгох
Газрын тухай хууль, 2002 он, 3.1.5
газрын зураг
газрын гадаргын бодит зүйлийг хавтгайд тодорхой тусгаг, масштабт оруулан томъёолсон тэмдгээр дүрсэлсэн
Геодези, зураг зүйн тухай хууль, 1996 он, 3.1.3
газрын кадастр
газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэл эрхлэх үйл ажиллагаа
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.8
газрын кадастрын судалгаа
газрын кадастрыг эрхлэхэд шаардлагатай мэдээллийг шалган нотлох, бүрдүүлэх, судлах, үнэлэх зорилго бүхий үйл ажиллагаа
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.13
газрын мэдээллийн сан
газрын нэгдмэл сангийн мэдээлэл, өгөгдөлд боловсруулалт хийх бололцоотой техник, технологид үндэслэсэн төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хэрэгцээг хангахуйц системчлэгдсэн өгөгдлүүдийн цогц
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.15
газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл
газрын нэгдмэл сангийн тооллого, газрын чанарын болон эдийн засгийн үнэлгээний үр дүнг тусгасан мэдээллийн цогц үйл ажиллагаа
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.9
газрын нэгдмэл сангийн тооллого
газрын нэгдмэл сангийн үндсэн, дэлгэрэнгүй ангиллын газрын байршил, хил зааг, тоо, хэмжээг тодорхойлох цогц үйл ажиллагаа
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.10
газрын тос
газрын хэвлийд байгаа шингэн тос, хий болон хатуу байдалтай хамтад нь буюу дангаар нь олборлож болох нүүрс-ус төрөгчийн төрөл бүрийн нэгдэл
Газрын тосны тухай хууль, 1991 он, 2.1
газрын тосны хэрэг эрхлэх байгууллага
БНМАУ-ын засгийн газраас газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах тухай гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих эрх олгосон байгууллага
Газрын тосны тухай хууль, 1991 он, 2.3