Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
болзошгүй хүчирхийлэл
тухайн нөхцөл байдал нь гэр бүлийн хүчирхийлэлд хүргэхээр, эсхүл хүчирхийлэл дахин үйлдэгдэхээр байгаа
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 5.1.2
боловсролын агуулга
боловсролын тухайн түвшинд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн цогц
Боловсролын тухай хууль, 2002 он, 3.1.3
боловсролын түвшин
тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээ
Боловсролын тухай хууль, 2002 он, 3.1.4
боодол
1000 граммаас илүүгүй жинтэй, урт нь 245 мм, өндөр нь 35 мм, өргөн нь 150 мм-ээс илүүгүй хэмжээтэй савласан, захидлаас бусад шуудангийн илгээмж
Шуудангийн тухай хууль, 2003 он, 3.1.1
борлуулалт
барааны хувьд уг барааг бусдын өмчлөх эрхэд төлбөртэйгээр шилжүүлэх, ажил, үйлчилгээний хувьд уг ажил, үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэх
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 1998 он, 3.1.1
босго үнэ
тендер шалгаруулалтын журмыг сонгоход ашиглах бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд болон доод хязгаарыг төгрөгөөр илэрхийлсэн дүн
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.6
брокерийн үйл ажиллагаа
үнэт цаасны зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс үнэт цаасыг зуучлан худалдах, худалдан авах ажиллагаа
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.10
бусад оролцогч
гэрч, шинжээч, мэргэжилтэн, хөндлөнгийн гэрч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.10
бусад татвар
энэ хуулиас бусад хуульд заасны дагуу татвар төлөгчөөс гаалийн байгууллагын хурааж авах албан татвар
Гаалийн тарифын тухай хууль, 1996 он, 3.1.2
бусад этгээд
улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдаж авах энэ хуулийн 4.1.10-т заасан бүтээгдэхүүнийг гэрээгээр нийлүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.13
буцалтгүй тусламжийн бараа
монгол улсын олон улсын гэрээний дагуу хариу төлбөргүй илгээж буй бараа
Гаалийн тарифын тухай хууль, 1996 он, 3.1.7
бүлэглэн гүйцэтгэгч
хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн
Эрүүгийн хууль, 2002 он, 36.2
бүртгэлийн боомт
монгол улсын хөлөг онгоцыг бүртгэх байгууллага
Далай ашиглах тухай хууль, 1999 он, 4.1.2
бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид
хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй үүрэг гүйцэтгүүлэгчид
Иргэний хууль, 2002 он, 241.1
бүтээгдэхүүн
төсвийн байгууллага болон бусад этгээдээс нийлүүлэх тоо хэмжээ, хугацаа, чанар, зардал зэрэг гэрээнд тусгасан шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох ажил, үйлчилгээ
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.10
бүтээгдэхүүний загвар
үйлдвэрлэлийн аргаар хийх боломжтой бүтээгдэхүүний хэлбэр, хийцэд хамаарах өвөрмөц, цоо шинэ шийдэл
Патентын тухай хууль, 1993 он, 3.2
бүтээлийн зүйл
бүтээл илрэлээ олсон эд юмс
Зохиогчийн эрхийн тухай хууль, 1993 он, 12.1
бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл
нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөл
Нөхөрлөлийн тухай хууль, 1995 он, 19.1
бүх нийтийн дайчилгаа
монгол улсын нийт нутаг дэвсгэрт дайчилгааны улсын нэгдсэн төлөвлөгөөг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэх
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.1
бүх нийтийн ерөнхий боловсрол
11 жилийн сургалтын агуулгын түвшин
Боловсролын тухай хууль, 2002 он, 3.1.1