Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

байгалийн төрц
онцгой чамин дүрс хэлбэртэй, байгалийн тогтоц хэлбэрээрээ олдсон үнэт металл, үнэт чулуу
Эрдэнэсийн сангийн тухай хууль, 1994 он, 5.5
байгалийн цогцолборт газар
байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, №994 он, 13 дугаар зүйл
байгаль орчин
хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг монгол улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 3.1.1
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоох
Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль, 1998 он, 3.1.1
байгаль орчинд хортой нөлөөлөх
байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 3.1.6
байгаль орчныг бохирдуулах
байгаль орчны чадавхийн тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлж үйлдвэрлэлийн болон ахуйн хог хаягдал хаях
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 21.1
байгууллагын нууц
хүний эрх, нэр төр, алдар хүнд, тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйл
Байгууллагын нууцын тухай хууль, 1995 он, 3.1.2
байлдааны агаарын хөлөг
байлдаанд ашиглах зориулалтаар зэвсэг, галт хэрэгсэл, тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон агаарын хөлөг
Улсын нисэхийн тухай хууль, 2003 он, 4.1.5
байлдааны зориулалттай галт зэвсэг
зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллага хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж байгаа галт зэвсэг
Галт зэвсгийн тухай хууль, 2001 он, 3.1.2
байнга оршин суугч
монгол улсын харьяат иргэнтэй гэр бүл болсон бөгөөд 90 хоногоос дээш хугацаагаар монгол улсад оршин суугаа гадаадын иргэн
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, 1993 он, 22.5
байнгын ажлын байр
ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүрэг
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.15
байнгын арбитр
арбитрын ажиллагааг байнга эрхлэн явуулах зорилгоор байгуулсан арбитр
Арбитрын тухай хууль, 2003 он, 4.1.1
байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч
хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.1
банк
хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн дүрмийн сантай, хувь нийлүүлэгчид нь оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо зэрэг санхүүгийн зуучлалын ажил үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээд
Банкны тухай хууль, 1996 он, 3.1
банк бус санхүүгийн байгууллагын актив, пассив, өөрийн хөрөнгө
олон улсын жишигт нийцүүлэн монголбанкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсон
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, 2002 он, 4.1.10
банк бус санхүүгийн үйл ажиллагаа
монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээ
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, 2002 он, 4.1.1
банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд
энэ хуулийн 6.1.-д заасан2 этгээд
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, 2002 он, 4.1.9
банкинд бүтцийн өөрчлөлт хийх
банкны бүтэц зохион байгуулалт, дүрмийн сангийн бүтцэд өөрчлөлт оруулах, дүрмийн санг нэмэгдүүлэх буюу хорогдуулах зэргээр санхүүгийн чадварыг дээшлүүлж, алдагдлыг багасгахад чиглэсэн цогцолбор арга хэмжээ авах
Банкны тухай хууль, 1996 он, 3.2.4
банкинд онцгой дэглэм тогтоох
энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан шаардлагыг з сарын хугацаанд хангаагүйгээс төлбөрийн чадваргүй болж болзошгүй нь монголбанкны хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөлд монголбанкны шийдвэрээр тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн болон холбогдох бусад арга хэмжээг цогцолбороор нь авч хэрэгжүүлэх
Банкны тухай хууль, 1996 он, 33.1
банкны актив, пассив, өөрийн хөрөнгө
олон улсын жишигт нийцүүлэн монголбанкнаас баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд тодорхойлсон зүйл
Банкны тухай хууль, 1996 он, 3.2.5