Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
аэродром
агаарын хөлгийг байрлуулах, хөөргөх, буулгах, явгалахад зориулж тусгайлан тоноглосон газар болон усан гадаргуу
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.6
аэродром орчмын аюулгүйн бүс
аэродромыг байгуулахдаа нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг үндэслэн тогтоосон тодорхой хэмжээний хуурай газар, усан гадаргуу, орон зай
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.7
аюул тулгарсан агаарын хөлөг
агаарын хөлөг болон зорчигчдод аюул учирч, түүнийг нисэх баг өөрийн үйл ажиллагаагаар арилгаж чадахгүйд хүрсэн, эсхүл агаарын хөлөг холбоогүй буюу байрлал нь тодорхой бус болсон
Улсын нисэхийн тухай хууль, 2003 он, 4.1.1
аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг
явгалалт, хөөрөлт, буулт, нислэгийн үед гэмтэж аргагүйдсэн буулт үйлдсэн, эсхүл бүрэн эвдэрсэн
Улсын нисэхийн тухай хууль, 2003 он, 4.1.2
аюулт үзэгдэл
хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт болох, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэрэг
Гамшгаас хамгаалах тухай хууль, 200
аюултай ачаа
агаараар тээвэрлэх үед өөрийн шинж чанараараа иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө болон нислэгийн аюулгүй ажиллагаанд үлэмж хор хүргэж болох биет зүйл болон бодис
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.8
аюултай бүс
тусгайлан заасан хугацаанд нислэгийн үйл ажиллагаанд аюул учруулж болзошгүй, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай
Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, 2003 он, 4.1.3
аюултай хог хаягдал
хүн, мал, амьтан, ургамлыг өвчлүүлэх, тэдгээрт хор хөнөөл учруулах, үр удамд нь сөргөөр нөлөөлөх, байгаль орчны тэнцлийг алдагдуулахад хүргэх шатах, тэсрэх, хордуулах, түлэх, халдварлах, эрчимтэй урвалжих шинж чанар бүхий бодисыг агуулсан хог хаягдал
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.2
аюултай хог хаягдлын паспорт
хог хаягдлын бүтцийн талаархи мэдээллийг агуулсан, ямар төрөл аюулын зэрэглэлтэй хог хаягдалд хамаарахыг тогтоосон, түүнийг тээвэрлэх, хадгалах, устгах технологийг тусгасан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.11
аялал жуулчлал
хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явах
Аялал жуулчлалын тухай хууль, 2000 он, 3.1.1
аялал жуулчлалын байгууллага
аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүрдүүлэх, сурталчлах, худалдах, худалдан авах, аялал жуулчлалын багц буюу тухайлсан үйлчилгээг зохион байгуулж байгаа ашгийн төлөө хуулийн этгээд
Аялал жуулчлалын тухай хууль, 2000 он, 3.1.2
аялал жуулчлалын бүс нутаг
монгол улсад аялал жуулчлал хөгжүүлэхэд тохирсон байгаль, түүх, соёлын нөөц бүхий газар нутаг
Аялал жуулчлалын тухай хууль, 2000 он, 3.1.3
аялал жуулчлалын бүтээгдэхүүн
аялал жуулчлалын байгууллагаас үзүүлж байгаа жуулчдын сонирхлыг татах, тэдний аялах тав тухтай нөхцөлийг хангасан төлбөрт үйлчилгээ
Аялал жуулчлалын тухай хууль, 2000 он, 3.1.4
багц цаг
дээд болон мэргэжлийн боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгж
Боловсролын тухай хууль, 2002 он, 3.1.8
байгалийн баялгийн нөөцийн ашиглалтын дээд хэмжээ
байгалийн баялгийн нөөцийг түүний даац, нөхөн сэргэх чадварыг харгалзан тодорхой хугацаанд ашиглаж болох хэмжээ
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 24.1
байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ
байгалийн тодорхой төрлийн баялгийн хэмжээг тоо, чанар болон мөнгөн үзүүлэлтээр тодорхойлсон
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 8.1
байгалийн болон нийтийг хамарсан гамшиг
олон хүний амь нас үрэгдэх, эрүүл мэнд хохирох, эд хөрөнгө их хэмжээгээр сүйрэхэд хүргэдэг газар хөдлөлт, хүчтэй салхи, ган, зуд, үер, түймэр, цацраг идэвхт болон химийн хорт бодисын хордуулалт, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг
Иргэний хамгаалалтын тухай хууль, 1994 он, 3.2
байгалийн гамшиг, гэнэтийн аюул бүхий газар нутаг
хүний үйл ажиллагаа болон байгалийн үйл явцаас шалтгаалан байгаль орчин, хүн ам, мал, амьтан, ургамал, тэдгээрийн удмын санд хөнөөл учруулахуйц хортой нөлөөлөл, өөрчлөлт үүссэн нутаг дэвсгэр
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 22.1
байгалийн нөөц газар
байгалийн тодорхой хэв шинж, аль нэгэн нөөц, баялгийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, 1994 он, 19 дүгээр зүйл
байгалийн төрц
400,0 граммаас дээш жинтэй эсхүл 3,0 х 2,0 сантиметрээс дээш хэмжээтэй, түүнээс бага боловч онцгой чамин дүрс хэлбэртэй байгалийн тогтоц, дүрс хэлбэрээрээ олдсон үнэт металл, үнэт чулуу
Эрдэнэсийн сангийн тухай хууль, 1994 он, 3.5