Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

албадан саатуулагдсан, цагдан хоригдсон эрх зүйн байдал
албадан саатуулагдсан, цагдан хоригдсон этгээд энэ хуулиар хязгаарласанаас бусад МУ-ын иргэний эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг хүлээнэ. Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн МУ-ын Үндсэн хууль болон бусад хууль, олон улсын гэрээнд тусгайлан зааснаас бусад тохиолдолд МУ-ын иргэний адил эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг хүлээнэ.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйл
албадан хөдөлмөр
хөдөлмөрийн сахилгыг сахиулах, ажил хаялтад оролцсоныг болон улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг цээрлүүлэх, нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлах зорилгоор, эсхүл ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай байдал үүссэн зэргийг үл харгалзан ажилтнаас гүйцэтгэхийг шаардсан ажил, үүрэг
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.14
албадан эрүүлжүүлэх
согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн өөрийн үйлдлээ удирдан хянах чадварыг нь сэргээх үйл ажиллагаа
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууь, 2003 он, 3.1.2
албан боловсрол
боловсролын албан ёсны байгууллагаар дамжуулж, суралцагчийн ерөнхий болон мэргэжлийн зохих түвшний боловсрол эзэмших хэрэгцээг хангадаг боловсролын зохион байгуулагдсан үйл ажиллагаа
Боловсролын тухай хууль, 2002 он, 3.1.6
албан бус боловсрол
боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагаа
Боловсролын тухай хууль, 2002 он, 3.1.7
албан ёсны бус статистикийн мэдээлэл
Статистикийн тухай хуулийн 5 дугаарт тодорхойлсоноос бусад статистикийн мэдээлэл, судалгааны дүн
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.8
албан ёсны статистикийн мэдээлэл
Үндэсний статистикийн газраас баталсан, зөвшөөрсөн аргачлал үзүүлэлтээр гаргасан статистикийн төвлөрсөн болон төвлөрсөн бус мэдээлэл, судалгааны дүн
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.5
албан татвар
хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд, тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3.1
албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч
монгол улсад засгийн газар хоорондын гэрээгээр суралцах, ажил, албан тушаал эрхлэх, гадаадын төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд ажиллах болон тэдэнтэй адилтгах албан тушаал эрхлэн 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэн
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, 1993 он, 22.3
албаны орон сууц
aлбан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууц
Иргэний хууль, 2002 он, 311.1
алданги
хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз
Иргэний хууль, 2002 он, 232.6
амьгүй донор
тархины үйл ажиллагаа эргэшгүй алдагдаж, нас барсан нь тогтоогдсоны дараа хэвийн үйл ажиллагаатай байгаа зарим эд, эрхтэнг нь шилжүүлэн суулгах зорилгоор авч болох цогцос
Донорын тухай хууль, 2000 он, 3.1.4
амьд донор
бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан түргэн нөхөн төлждөг эд /арьс, чөмөг/, эсхүл хос эрхтнийхээ нэгийг өгөгч
Донорын тухай хууль, 2000 он, 3.1.2
амьтан
монгол улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 3.1.4
амьтны цуглуулга
судалгаа, шинжилгээ, танин мэдэхүйн зорилгоор барьсан амьтан, тэдгээрийн чихмэл, арьс, үс, яс болон амьтны гаралтай бусад зүйлс
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 17.1
амьтныг ашиглах
тухайн амьтныг гэмтээлгүйгээр хууль болон гэрээнд заасны дагуу амьтны аль нэг ашигтай шинж чанарыг ашиглах тодорхой үйл ажиллагаа
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 12.1
андеррайтерийн үйл ажиллагаа
үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу гаргаж буй үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэх, шинээр болон нэмж гаргаж байгаа үнэт цаасыг бүгдийг буюу түүний тодорхой хэсгийг худалдан авах, худалдах, эсхүл үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нь нийтэд санал болгон арилжих ажиллагаа
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.12
анз
хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр
Иргэний хууль, 2002 он, 232.1
анхан шатны баримт
ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоо
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, 2001 он, 3.1.4
анхан шатны шүүх
эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх сум буюу сум дундын, дүүргийн шүүх
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.16