Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
МУ-ын компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан компани, гадаад улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан компани нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэй бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу тусгай зөвшөөрлийг олгоно.
даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл
даатгалын хохирол үнэлэгч
даатгагч болон даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгалын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шалгах, бодит хохирлыг тогтоох, талуудын хооронд хэлэлцээ хийх чиг үүргийг бие даан хэрэгжүүлэх, ийнхүү хэрэгжүүлсний төлөө цалин хөлс болон бусад төлбөр авах эрх бүхий этгээд
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, 2004 он, 3.2.4
даатгалын хугацаа
энэ хуульд заасан болон даатгалын гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.7
даатгалын хураамж
даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөр
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.5
даатгуулагч
хууль болон гэрээний үндсэн дээр даатгагчид шимтгэл тогтмол төлж, эрүүл мэндээ хамгаалах, учирч болох эрсдэлийн зардлыг нөхөн төлүүлэхээр даатгуулсан иргэн
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.3
даатгуулагч
өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.3
давамгайлах байдалтай
зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байх
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, 2000 он, 5.1
давамгайлах огноо
мэдүүлгийнхээ анхдагч огнооноос өмнө аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай парисын конвенцийн гишүүн аль нэг оронд уг шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг мэдүүлж бүртгүүлсэн мэдүүлгийн он, сар, өдөр
Патентийн тухай хууль, 1993 он, 3.8
давамгайлах огноо
барааны тэмдгийг парисын конвенцийн гишүүн болон дэлхийн худалдааны байгууллагын гишүүн аль нэг оронд бүртгүүлэхээр өгсөн, эсхүл уг конвенцийн 4 дүгээр зүйлд заасны дагуу давуу эрх авахыг хүссэн он, сар, өдөр
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.14
давж заалдах шатны шүүх
эрүүгийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх аймаг, нийслэлийн шүүх
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.17
давтан гэмт хэрэг
энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байх
Эрүүгийн хууль, 2002 он, 18.1
давхар бичилт
ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт хийх
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, 2001 он, 3.1.3
давхар даатгал
даатгуулагч сайн дураар хоёр буюу хэд хэдэн даатгалд зэрэг даатгуулах
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.6
давхар даатгалын гэрээ
даатгагч даатгалын эрсдэлийг хариуцах үүргээ давхар даатгуулах төлөвлөгөөг даатгалын багц дүрэмд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороогоор батлуулна.
даатгалын тухай хуулийн 47 дугаар зүйл
давхар даатгалын үйл ажиллагаа
даатгагч нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дахин даатгах
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.9
дайн бүхий байдал
монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулж, зэвсэглэн халдсан улс, түүний холбоотонтой дайн бүхий байдал зарласан мөчөөс түүнийг цуцлах хүртэл харилцах харилцааны онцгой хэлбэр
Дайн бүхий байдлын тухай хууль, 1998 он, 3.1
дайны байдал
Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн з дахь хэсэгт заасан нөхцөл бий болох үед төрийн эрх барих дээд байгууллагаас монгол улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт тогтоох улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн, цэргийн онцгой дэглэм
Дайны байдлын тухай хууль, 1998 он, 3 дугаар зүйл
дайсан
монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул занал учруулж, зэвсэглэн халдсан улс, түүний энэхүү зэвсэгт халдлагад холбоотон нь болж буй этгээд
Дайн бүхий байдлын тухай хууль, 1998 он, 3.2
дайчилгааны бэлтгэл нөөцийн чөлөөт бүрэлдэхүүн
зэвсэгт хүчний нэгтгэл,ангийг дайчилгааны даалгаврын дагуу нөхөн хангасны дараа үлдэх цэргийн бэлтгэл үүрэгтэн иргэд
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.7
дайчилгааны даалгавар
улс орны эдийн засаг, зэвсэгт хүчнийг дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг хангах зорилгоор энэ хуулийн 8 дугаар зүйлийн 2, з дахь хэсэгт заасан эрх бүхий байгууллагаас төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хүлээлгэсэн үүрэг
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.5