Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
замын байгууламж
модон ба төмөр, төмөр бетон, чулуун бусад гүүр, тавилан, гүүрэн гарц, усны хоолой, авто замын хөдөлгөөнд зориулсан газар доогуурх гарц, хонгил, ус зайлуулах шуудуу, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай авто замын зурвас газарт байгаа бусад байгууламж
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.4
замын хөвөө
зорчих хэсгийн хоёр хажуугийн зурвас газар
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.3
замын хөдөлгөөн
нийтийн хэрэгцээний зам ашиглан ачаа ба зорчигчдыг тээврийн хэрэгслээр шилжүүлэн зөөх, явганаар болон дугуй, ердийн хөсгөөр зорчих үйл ажиллагаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 2.2
замын хөдөлгөөнд оролцогчид
замын хөдөлгөөнд явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож буюу тээврийн хэрэгслээр зорчиж яваа хүмүүс
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 2.7
замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос учирч болох хохирлыг багасгахад чиглэгдсэн үйл ажиллагаа
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 2.8
зар сурталчилгаа
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас бараа, ажил, үйлчилгээ, төсөл, үйл ажиллагааны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэх, боломжит хэрэглэгчийн анхаарлыг татах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээсэн мэдээлэл
Зар сурталчилгааны тухай хууль, 2002 он, 3.1.1
зар сурталчилгаа бүтээгч
захиалагчаас өгсөн захиалгын дагуу зар сурталчилгааг нийтэд түгээхээр бэлтгэсэн этгээд
Зар сурталчилгааны тухай хууль, 2002 он, 3.1.3
зар сурталчилгаа захиалагч
өөрийгээ, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлахаар зар сурталчилгаа хийлгэж буй этгээд
Зар сурталчилгааны тухай хууль, 2002 он, 3.1.2
зар сурталчилгаа түгээгч
мэдээлэх хэрэгслийг ашиглах, эсхүл бусдад ашиглуулах замаар зар сурталчилгааг байрлуулж, нийтэд сурталчилж байгаа этгээд
Зар сурталчилгааны тухай хууль, 2002 он, 3.1.4
зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл
нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөл
Нөхөрлөлийн тухай хууль, 1995 он, 27.1
зарласан боловч гаргаагүй хувьцаа
компани өөрийн хувьцааг худалдан авах буюу эргүүлж авсан хувьцаа
Компанийн тухай хууль, 1999 он, 34.5
зарласан хувьцаа
компаниас гаргах энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн дүрмээр тогтоох
Компанийн тухай хууль, 1999 он, 34.1
зах зээл
тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт бодитой явагдаж байгаа нутаг дэвсгэр
Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, 2000 он, 4.1.2
захиалагч
аж ахуйн нэгж, байгууллагад аудит хийлгэх тухай шийдвэр гаргах эрх бүхий төрийн захиргааны болон хууль, хяналт, санхүү, татвар, банк, гаалийн байгууллага
Аудитын тухай хууль, 1997 он, 3.8
захиалагч
гэмт хэрэг үйлдүүлэхээр бусдыг хөлсөлсөн этгээд
Эрүүгийн хууль, 2002 он, 35.2
захидал
тодорхой этгээдэд хаягласан 500 граммаас илүүгүй жинтэй, дугтуйлсан болон дугтуйлаагүй шуудангийн илгээмж
Шуудангийн тухай хууль, 2003 он, 3.1.1
захидал харилцаа нууц
захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйл
Хувь хүний нууцын тухай хууль, 1995 он, 2.1
захиргаа
бнмау-ын төрийн гүйцэтгэн захирамжлах дээд, төв болон орон нутгийн байгууллага
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, 1992 он, 5.3
захиргааны акт
нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан бусад арга хэмжээ /үйлдэл, эс үйлдэхүй/-г; энэ хуулиар3 захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэр
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.4
захиргааны албан тушаалтан
энэ хуулийн 3.1.1-д заасан байгууллагын нийтийн эрх зүйн хүрээнд захирамжлах, зохион байгуулах бүрэн эрхийг бие даан хэрэгжүүлдэг төрийн жинхэнэ албан хаагч, түүнчлэн нийтийн эрх зүйн холбогдолтой асуудлаар бусдыг захирамжилсан шийдвэр гаргадаг төрийн бус албан тушаалтан
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 3.1.2