Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

Бүрэн жагсаалт

Бүх нэр томьёо — 1,091

дайчилгааны нөөц
зэвсэгт хүчний нэгтгэл, ангийг байлдааны цагийн орон тоонд шилжүүлэхийн тулд дайчлан татахаар төлөвлөсөн төрийн болон төрийн бус байгууллага, иргэний өмчлөлд байгаа зэвсэг, техник, эд хөрөнгө
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.6
дайчилгааны сургалт
төрийн удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэл, цэргийн үүрэгтэнтэй хуульд заасан хугацаанд явуулах цэрэг, цэрэг-техникийн бэлтгэл, давтан бэлтгэл
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.3
дайчилгааны сургууль
цэргийн хээрийн сургуульд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг татан оролцуулах
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.4
дайчилгааны төлөвлөгөө
улс орны эдийн засаг, нийгэм, зэвсэгт хүчнийг дайны байдалд шилжүүлэхийн тулд хэрэгжүүлэх арга хэмжээг цаг хугацаа, байр, үүрэг, хариуцах эзэн, арга хэлбэр, багтаамжаар нь уялдуулан зохицуулж урьдчилан боловсруулсан цогцолбор баримт бичиг
Дайчилгааны тухай хууль, 1998 он, 3.1.13
далд хамгаалалт
хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор тэдний ажиллаж, амьдарч, байрлаж байгаа орчин, явах зам, чиглэлийн дагуу далд хэлбэрээр зохиож байгаа хамгаалалт
Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, 1995 он, 5.1.4
дангаар өмчлөх сууцны сууцны бус зориулалттай хэсэг
тухайн сууцны гал зуух, ариун цэврийн болон угаалгын өрөө, өрөө хоорондын хонгил, агуулах
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, 2003 он, 4.1.5
дархан цаазат газар
байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, 1994 он, 7 дугаар зүйл
дархлаажуулалт
халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах,өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоо
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.11
дархлаажуулах бэлдмэл
халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал бий болгохын тулд хэрэглэх вакцин, анатоксин болон сэргийлэх бусад эмийн зүйл
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.8
дархлалын олдмол хомсдол
хүний биеийн дархлалын эсүүд гэмтэж, дархлалын тогтолцоо алдагдсанаар эмгэг, хам шинжүүд илрэх
Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль, 2004 он, 3.1.2
дилерийн үйл ажиллагаа
үнэт цаасны зах зээл дээр ашиг олох зорилгоор үнэт цаасыг өөрийн хөрөнгөөр худалдан авах, худалдах, арилжих ажиллагаа
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.11
дипломат ажилтан
монгол улсын дипломат албан тушаалд томилогдож, дипломат ажилтны тангараг өргөсөн монгол улсын иргэн
Дипломат албаны тухай хууль, 2000 он, 9.1.1
дипломат алба
монгол улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд монгол улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагаа
Дипломат албаны тухай хууль, 2000 он, 3.1
докторант
их сургууль, дээд сургууль, коллежийн докторын шатлалд суралцагч
Дээд боловсролын тухай хууль, 2002 он, 15.1
донор
бусдын эрүүл мэнд, амь насыг аврахад зориулан өөрийн биеийн эд эрхтэн, цусыг сайн дураараа өгөгч болон зарим эд эрхтэнг нь шилжүүлэн суулгах зорилгоор авч болох цогцос
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.12
дотоод мэдээлэл
үнэт цаасны ханшид нөлөөлж болох, үнэт цаасны арилжаанд оролцоход давуу тал олгох, хорооноос дотоод мэдээлэл гэж тогтоосон нийтэд тараагдаагүй мэдээлэл
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.15
дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө
улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийлэл
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.12
дулаан дамжуулах сүлжээ
эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмж
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.2
дулаан түгээх сүлжээ
дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмж
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.3
дундын суутгал
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас жилийн дундуур иргэдэд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах болон хуульд заасан бусад орлогод уг орлогыг олгож буй этгээд нь татварын хууль тогтоомжид заасны дагуу татварыг нь ногдуулан суутган авч төсөвт шилжүүлэх
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.13