Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
Бүрэн жагсаалт
Бүх нэр томьёо — 1,091
гэр бүлийн гишүүн
сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эхнэр, нөхөр, тэдэнтэй хамт амьдарч байгаа эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар болон үрчилж авсан хүүхэд, төрөл, садангийн хүн
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.11
гэр бүлийн нууц
бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээлэл
Хувь хүний нууцын тухай хууль, 1995 он, 2.4
гэр бүлийн хүчирхийлэл
гэр бүлийн хүрээнд энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан аль нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүй
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 5.1.1
гэрлэгчид
гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэр
Гэр бүлийн тухай хууль, 1999 он, 3.1.3
гэрээ байгуулах санал
нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийлэл
Иргэний хууль, 2002 он, 195.1
гэрээ байгуулах эрх олгох
тендер шалгаруулалтад шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах болсныг түүнд бичгээр мэдэгдсэн захиалагчийн шийдвэр
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.21
гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн
бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүргээ биелүүлээгүй
Иргэний хууль, 2002 он, 196.2
гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой биет байдлын доголдолгүй ажлын үр дүн
хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол
Иргэний хууль, 2002 он, 353.3
гэрээний гол нөхцөл
хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөл
Иргэний хууль, 2002 он, 195.3
гэрээний стандарт нөхцөл
гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөл
Иргэний хууль, 2002 он, 200.1
даатгагч
даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компани
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.2
даатгагч
монгол улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.2
даатгалын ангилал, төрөл, хэлбэр
Даатгалыг урт хугацааны болон ердийн гэж 2 ангилна. Даатгал нь сайн дурын ба заавал гэсэн төрөлтэй байна.Заавал даатгах даатгалын хэлбэрийг хуулиар, сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно.
даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйл
даатгалын багц дүрэм
эрх бүхий байгууллагаас даатгалын үйл ажиллагааг зохицуулах зорилгоор гаргаж буй дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлага
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.7
даатгалын гэрээ
даатгагчаас даатгуулагч болон эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан гэрээ
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.1
даатгалын зуучлагч
даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээд
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, 2004 он, 3.2.3
даатгалын мэргэжлийн оролцогч
даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгч, даатгалын хохирол үнэлэгч
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, 2004 он, 3.2.1
даатгалын нөхөн төлбөр
гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгө
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.6
даатгалын тохиолдол
даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.4
даатгалын төлөөлөгч
даатгагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий даатгагчийн томилсон буюу эрх олгосон этгээд
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, 2004 он, 3.2.2