Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«Э» үсгээр эхэлсэн 34 нэр томьёо.
эрүүл мэндийн анхан шатны тусламж
хүн амд эрүүл мэндийн зайлшгүй болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд чиглэгдсэн эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагаа
Эрүүл мэндийн тухай хууль, 1998 он, 3.1.9
эрүүлжүүлэх байр
албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай байр
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, 2003 он, 3.1.3
эрх бүхий албан тушаалтан
компанийн тухай хуулийн 81.1-д заасан этгээд
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.11
эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал
иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдал
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он, 135.1
эрх хязгаарлах арга хэмжээ
хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх албадлага
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 5.1.6
эрхийн доголдолгүй ажлын үр дүн
гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй байх
Иргэний хууль, 2002 он, 353.1
эрчим хүч
эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.19
эрчим хүчний барилга байгууламж барих
эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам, дэд станцыг барьж байгуулах, технологийн үндсэн тоноглолд техникийн шинэчлэл хийх, сэргээн засварлах, өргөтгөх үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.17
эрчим хүчний зохицуулалтгүй хангалт
гэрээний үнээр хэрэглэгчид эрчим хүч худалдах
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.5
эрчим хүчний нөөц
эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар эрчим хүчний эх үүсвэрт ашиглаж болох түлш болон нөхөн сэргэх эх үүсвэр
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.18
эрчим хүчний эх үүсвэр
эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламж
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.20
эрчим хүчээр хангагч
эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд
Эрчим хүчний тухай хууль, 2001 он,3.1.12
эрэн сурвалжлах ажил
тагнуулын байгууллага, цагдаа, хорих ял эдлүүлэх байгууллагад эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хууль тогтоомжоор харьяалуулсан эрүүгийн хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр хийх нууц ажиллагаа
Гүйцэтгэх ажлын тухай хууль, 1997 он, 6.2
эсэргүүцэл үзүүлсэн
татварын албаны байцаагчийг албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан цохих, өшиглөх, түлхэх, аливаа зүйлээр цацах, биеийн хүчний эсэргүүцэл үзүүлэх, биеийн хүчний эсэргүүцэл үзүүлэхээр заналхийлэх, хэл амаар доромжлох үйлдэл
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.9