Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«Ц» үсгээр эхэлсэн 24 нэр томьёо.

цэргийн жинхэнэ албанд татагдагч
цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас авсан, татлагын байранд бүртгүүлсэн иргэн
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, 1992 он, 9.3
цэргийн эд хөрөнгөд хохирол учруулах
цэргийн албан хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан буюу бусад байдлаар олгосон цэргийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах үедээ эвдэж гэмтээх, үрэгдүүлэх, гээгдүүлэх, завших, устгах болон бусад хэлбэрээр эд хөрөнгийн хохирол учруулах
Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хууль, 2002 он, 4.1.2
цэрэг, цагдаагийн баг
энхийг сахиулах болон олон улсын тухайн ажиллагаанд оролцохоор томилогдсон, зохих агсамж, нормт хангалтын зүйлс, техник хэрэгсэл бүхий цэрэг, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль, 2002 он, 3.1.4
цэрэг, цагдаагийн баг
энхийг сахиулах болон олон улсын тухайн үйл ажиллагаанд оролцохоор томилогдсон, зохих агсамж, нормт хангалтын зүйлс, техник хэрэгсэл бүхий цэрэг, цагдаагийн байгуулагын бие бүрэлдэхүүнийг хэлнэ.
цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад бусад ажиллагаанд орлцуулах тухай хуулийн 3 дугаар зүйл