Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«Х» үсгээр эхэлсэн 113 нэр томьёо.
хөнгөмсгөөр найдсан
гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн
Эрүүгийн хууль, 2002 он, 27.2
хөрөнгө оруулалтын гэрээ
хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой төсөл хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан концесс, бүтээгдэхүүн хуваах тухай, маркетинг, менежмент, санхүүгийн түрээс (лизинг)-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх хэлцэл
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, 1993 он, 3.4
хөрсний үржил шим
ургамал ургахад шаардагдах чийг, шим тэжээлийн бодис, агаар, дулаан, биологи, физик-химийн орчинг буй болгогч хөрсний чадавхи
Тариалангийн тухай хууль, 2004 он, 3.1.4
хөрш залгаа эд хөрөнгө
хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгө
Иргэний хууль, 2002 он, 127.1
Хөтөлбөр
Аливаа ажил хэрэг, салбарын хөгжлийн талаарх үзэл баримтлал, бодлого зорилтыг тодорхой хугацаанд хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнг урьдчилан төлөвлөж, батлуулсан баримт бичиг
MNS 5140 : 2002
хөтөч-тайлбарлагч
аялал жуулчлалын хөтөлбөрийн дагуу жуулчинд газарчлан, орчуулга, тайлбар хийх хувь хүн
Аялал жуучлалын тухай хууль, 2000 он, 3.1.7
хувийн хамгаалалт
хувийн хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалахын тулд энэ хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулах
Хувийн хамгаалалтын тухай хууль, 2001 он, 3.1.1
хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч
монгол улсад хувийн хэргээр 90 хоногоос 5 жил хүртэл хугацаагаар оршин суугаа гадаадын иргэн
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, 1993 он, 22.6
хувь хүний нууц
монгол улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйл
Хувь хүний нууцын тухай хууль, 1995 он, 2 дугаар зүйл
хувьцаа
компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.5
хугацаагүй түрээслэн ашиглах
газрын хэвлийг урьдчилан тодорхой хугацаа тогтоолгүйгээр ашиглалтад олгох
Газрын хэвлийн тухай хууль, 1988 он, 19.2
худалдааны төлөөлөгч
үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар гэрээ байгуулах буюу бараа, эрх, үйлчилгээг борлуулахад зуучилж байгаа этгээд
Иргэний хууль, 2002 он, 415.1
худалдагч
зохион байгуулалтын хэлбэрээсээ үл хамааран хэрэглэгчид бараагаа борлуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа аж ахуй эрхлэгч болон хувь хүн
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, 2003 он, 3.1.2
хураамж
хууль тогтоомжийн дагуу төрийн зохих байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3.2
хурц хордлого
даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордох
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, 1994 он, 2.1
хуулийн этгээдийг нийлүүлэх
хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэх
Иргэний хууль, 2002 он, 31.2
хуулийн этгээдийг тусгаарлах
хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэх
Иргэний хууль, 2002 он, 31.5
хуулийн этгээдийг хуваах
хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдэд шилжүүлэх
Иргэний хууль, 2002 он, 31.4
хуулийн этгээдийн оршин байгаа газар
хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газар
Иргэний хууль, 2002 он, 328.1
хуулийн этгээдийн эзэмшлийн орон сууц
тухайн хуулийн этгээдийн тайлан, балансад бүртгэлтэй, түүний ашиглалт, засвар, үйлчилгээний бүх зардал болон сууц эзэмшигчидтэй хийх гэрээ, төлбөр тооцоог уг хуулийн этгээд нь бүрэн хариуцан гүйцэтгэдэг орон сууц
орон сууц хувьчлах тухай хууль, 1996 он, 3.7