Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«Х» үсгээр эхэлсэн 113 нэр томьёо.

хаалттай дуудлага худалдаа
тодорхой этгээдийн хүрээнд явуулах
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 38.3
хаалттай хувьчлах
хувьчлах эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж үр ашгийг дээшлүүлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжлийн болон хөрөнгө оруулалт, технологийн шаардлагыг хангах, тодорхой ажил мэргэжлийн хуулийн этгээд, хувь хүмүүсийн хүрээнд явуулах
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 46.4
хайгуулын эдэлбэр
хайгуулын талбайд суурилсан дэлхийн төвд орой нь орших пирамид хэлбэртэй газрын хэвлийн хэсэг
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 3.16
хайхрамжгүй хандсан
гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн
Эрүүгийн хууль, 2002 он, 27.3
халаасны хувьцаа
худалдан авсан хувьцаа
Компанийн тухай хууль, 1999 он, 50.3
халдварт өвчний эсрэг дархлаажуулалт
халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоо
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.1
халхавчлах
тагнуулын ажлын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөр байгууллага, хүн, өөр үйл ажиллагаа, баримт бичиг болон бусад зүйл ашиглан далдлах
Тагнуулын байгууллагын тухай хууль, 1999 он, 3.1.7
хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс
ус хангамжийн эх үүсвэрийг аж ахуйн үйл ажиллагааны улмаас хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор заагласан газар
Хот суурины ус хангамж, ариутгалын татуургын ашиглалтын тухай хууль, 2002 он, 3.1.7
хамгаалах байр
гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эсхүл болзошгүй хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг тодорхой хугацаагаар байрлуулж, хохирогчид үйлчилгээ үзүүлэх газар
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, 2004 он, 5.1.3
хамгаалуулагч
монгол улсын хууль, олон улсын гэрээний дагуу төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон албан тушаалтан, иргэн
Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, 1995 он, 5.1.1
хамтарсан зохиогчид
бие даасан хэсэгт хуваагдахгүй хамтын бүтээл туурвисан хоёр буюу түүнээс дээш этгээд
Зохиогчийн эрхийн тухай хууль, 1993 он, 4.2
хамтран оролцох
гэмт хэрэг санаатай үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд нэгдсэн
Эрүүгийн хууль, 2002 он, 34.1
хамтран үүрэг гүйцэтгэгчид
үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий
Иргэний хууль, 2002 он, 242.1
хамтын гэрээ
тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоо
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.4
хамтын тэмдэг
үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нэгдсэн хяналтын дор ашиглах барааны тэмдэг
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.2
хамтын хэлэлцээр
иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоо
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.5
хандивлагч орон
монгол улсад зээл, тусламж олгож буй гадаад улс
Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль, 2003 он, 3.1.4
хараат компани
компанийн нийт энгийн хувьцааны 20-51 хүртэл хувийг өөр /толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компани
Компанийн тухай хууль, 1999 он, 6.1
харилцаа холбоо
цахилгаан холбоо, радио, телевиз, шуудан, мэдээллийн технологийн бүх төрөл
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.10
харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар
монгол улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зай
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 28.1