Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«Т» үсгээр эхэлсэн 119 нэр томьёо.
тухайн төрлийн татварын хууль хүчингүй болсноор татвар төлөх үүрэг дуусгава
улсын их хурал уг төрлийн татварын хуулийг хүчингүй болгож, татварын тооцоог хийж дуусгах хугацаа дуусах
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3-1.4
Тушаал
Байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль, тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд байгууллагын үйл ажиллагааг хангах зорилгоор батлан гаргасан бичиг баримт
MNS 5140 : 2002
түлхүүр гардуулах гэрээ
барилга байгууламжийн зураг төсөл, инженерийн тооцоо, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулан, уг барилга байгууламжийг ашиглалтад бэлэн болгохтой холбогдсон үйл ажиллагааг бүхэлд нь хамарсан нэг гэрээ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.19
түр арбитр
талууд тодорхой маргааныг шийдвэрлүүлэх зорилгоор нэг удаа байгуулсан арбитр
Арбитрын тухай хууль, 2003 он, 4.1.2
түр оршин суугч татвар төлөгч
монгол улсад 183 хоногоос доош хугацаагаар оршин сууж байгаа гадаадын иргэн болон харьяалалгүй хүн
Хүн амын орлогын албан татварын тухай хууль, 1992 он, 3.3
түр хугацаагаар нэвтрүүлэх
барааг 1 жилийн дотор, тээврийн хэрэгслийг 6 сарын дотор буцаан нэвтрүүлэх нөхцөлтэйгөөр гаалийн хилээр нэвтрүүлэх
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.5
тэсэрч дэлбэрэх бодис
тэсрэлтийн хүчийг ашиглах зориулалттай гадны хүчний үйлчлэлээр агшин зуурын хугацаанд химийн урвалд орж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд хор хөнөөл учруулах аюултай химийн нэгдэл буюу механик хольц
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, 2004 он, 3.1.1
тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлт
тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, тээвэрлэх, хадгалах, ашиглах, устгах үйл ажиллагаа
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, 2004 он, 3.1.4
тэтгэврийн хэмжээг өөрчлөх индекс
амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нийгмийн даатгалын индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн ЗГ тогтооно.
нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйл
тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийх
хуульд заасан журмын дагуу тэтгэвэр, тэтгэмжээс зөвхөн шүүхийн, эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэрийг үндэслэн төлбөр гаргуулна.
нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйл
тээврийн баримт бичиг
зорчигч, ачааг ачсан, хүлээн авсан тухай тэмдэглэгээ хийж, баталгаажуулсан баримт
Усан замын тээврийн тухай хууль, 2003 он, 3.1.12
тээврийн хэрэгслийн жолооч
явганаар яваа, хүүхдийн тэрэг түрсэн, чарга чирсэн, жагсаалаар яваа хүмүүс, тахир дутуу хүний дугуй /тэргэнцэр/-тай, унадаг дугуй, мопед, мотоциклыг хөтөлж, замаар яваа хүнийг ойлгоно.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 2.4
тээврийн хэрэгслийн тооллого, техникийн улсын үзлэг
тээврийн хэрэгслийн тооллого, техникийн үзлэгийг тогтоосон хугацаанд хийх бөгөөд энэ тухай журмыг дэд бүтцийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн ЗГ-ын гишүүд хамтран батална.
замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 7 дугаар зүйл
тээврийн хэрэгсэл
бараа болон зорчигч тээвэрлэж гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрэх бүх төрлийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг
Гаалийн тухай хууль, 1996 он, 3.1.7
тээврийн хэрэгсэл
хүн ба ачаа тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгсэл
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 2.3
тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл
тээврийн хэрэгслийг зогсоох зорилгоор ашиглах зориулалттай төхөөрөмж
Цагдаагийн байгууллагын тухай хууль, 1993 он, 44.1
тээвэрлүүлэгч
тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгч
Усан замын тээврийн тухай хууль, 2003 он, 3.1.10
тээвэрлүүлэгч
усан замын тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгч
Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.5
тээш
z
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.5