Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«Т» үсгээр эхэлсэн 119 нэр томьёо.
төрийн өмчит үйлдвэрийн газар
дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар, тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 15.1
төрийн тусгай хамгаалалтын алба хаагч
төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн тангараг өргөж, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа иргэн
Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, 13.1
төрийн тусгай хамгаалалтын бүс
гадуур хамгаалалт зохиож байгаа болон төрийн тусгай хамгаалалтад авсан барилга, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, нутаг дэвсгэр
Төрийн нууцын тухай хууль, 1995 он, 5.1.6
төсвийн байгууллага
төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг улсын буюу орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг байгууллага
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.4
төсвийн ерөнхийлөн захирагч
өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн байгууллага болон бусад этгээдээс нийлүүлэх бүтээгдэхүүний хэрэгцээг тодорхойлон, гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.8
төсвийн зарлага
төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд батлагдсан төсвөөс төсвийн захирагчийн үйл ажиллагаа, түүний үр дүнг санхүүжүүлэхээр хуваарилж, зарцуулж буй төсвийн хөрөнгө
Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, 2002 он, 11.1
төсвийн захирагч
улсын их хурал болон тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан төсвийг төсвийн жилд захиран зарцуулах, түүний үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх, гүйцэтгэлийг гаргаж тайлагнах үүрэг бүхий төрийн захиргааны болон төсөвт байгууллагын зохих эрх олгогдсон албан тушаалтан
Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, 2002 он, 5.1
төсвийн орлого
төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор бүх шатны төсөвт зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн хуримтлуулж байгаа албан татвар, төлбөр, хураамж, хүү, торгууль болон гадаад, дотоод бусад эх үүсвэрээс бүрдэх орлого
Монгол улсын нэгдсэн төсвийн тухай хууль, 2002 он, 8.1
төсвийн төсөл
төсвийн хүрээний мэдэгдэлд багтаан улсын төсвийн орлого, зарлага, түүний дотор төсвийн төлөвлөгөөний ангилал тус бүрийн талаар засгийн газраас улсын их хуралд өргөн мэдүүлсэн санал
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.7
төсвийн хүрээний мэдэгдэл
дараа жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийг зохиоход засгийн газраас баримтлах үзүүлэлтүүдийн хязгаар, үндсэн тэнцвэрийг тодорхойлж улсын их хурлаас зөвшөөрсөн баримт бичиг
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.6
төсөл захиалагч
тухайн төслийг санхүүжүүлэгч иргэн, хуулийн этгээд
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, 1998 он, 3.1.8
төсөл хэрэгжүүлэгч
гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төслийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэхээр засгийн газраас эрх авсан байгууллага
Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль, 3.1.5
төсөл хэрэгжүүлэгч
тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээд
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, 1998 он, 3.1.3
төсөл хэрэгжүүлэч
тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйл
тусгай зөвшөөрөл
төрийн эрх бүхий байгууллагаас радио холбоо зохион байгуулах, түүнийг ашиглан үйлчилгээ эрхлэх, нийтийн үйлчилгээний зориулалтаар радио төхөөрөмж ажиллуулахын тулд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрх олгосон баримт бичиг
Радио долгионы тухай хууль, 1999 он, 9.1
тусгай зөвшөөрөл эзэмшигч
тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээд
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлын тухай хууль, 2001 он, 3.1.2
тусгай хэрэгцээний газар
эрх бүхий байгууллагаас газрын тухай хуульд заасны дагуу нийтийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан, эсхүл хориглосон газар нутаг
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.12
тусгай хэрэгцээний газар
газрын тухай хуульд заасны дагуу ЗГ, нутгийн захиргаа тодорхой газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд Геолги, уул уурхайн кадастрын албанд энэ тухай шийдвэр гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор мэдэгдэл өгөх бөгөөд уг алба нь лицензийн болон лицензийн зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.
ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйл
тусгай хэрэгцээний мэдээ
хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тодорхой салбарын онцлогийг харгалзсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар гаргаж байгаа ус цаг уур, орчны мэдээ
Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, 1997 он, 3.1.6
тусгай хэрэгцээт боловсрол
оюун ухааны хөгжил дутуу, хэл, хараа, сонсголын эрхтний согогтой хүүхдэд олгох боловсрол
Бага, дунд боловсролын тухай хууль,2002 он, 13.1