Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«Т» үсгээр эхэлсэн 119 нэр томьёо.

төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн
өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхэд, төрсөн ах дүү, болон нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид , эсхүл түүний хараат болон охин компани эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй хүн
Компанийн тухай хууль, 1999 он, 76.2
төмөр замын байгууламж
төмөр замын холбоо, дохиолол, эрчим хүч, усан хангамжийн сүлжээний тоног төхөөрөмж, ул шороо, зам шугам, гарам, гүүр, хоолой, хориг хашаа, үерийн хамгаалалт
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.6
төмөр замын гарам
авто зам, төмөр замын шугамтай нэг түвшинд огтлолцсон уулзвар
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.10
төмөр замын зурвас газар
төмөр замын байгууламж байрлаж байгаа, төмөр замын шугамын дагуух тээврийн аюулгүй байдлыг хангах, технологийн онцлог үйл ажиллагааг явуулах зориулалт бүхий газар
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.12
төмөр замын объект
төмөр замын байгууламж, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, техник болон төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйлдвэр-технологийн барилга
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.7
төмөр замын тээврийн байгууллага
өмчлөгчөөс эрх олгосноор төмөр замын объектыг эзэмшиж, ашиглаж, төмөр замын тээврийн үйл ажиллагааг төвлөрсөн нэгдмэл удирдлагаар ханган, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, төмөр замын бусад байгууллагатай үйл ажиллагаагаа харилцан уялдуулж, улсын болон бүс нутгийн эдийн засаг, хүн амд төмөр замын тээврийн үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий хуулийн этгээд
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.1
төмөр замын шугам
төмөр замын өртөө хоорондын шугам болон өртөөн дэх түүний шууд үргэлжлэл
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.8
төрийн албан ёсны үйл ажиллагаа
төр, захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагаас зохион байгуулж байгаа ёслолын арга хэмжээ, хурал, семинар, мэдээлэл, зөвлөлгөөн, хэлэлцээр, тэдгээрийн албан хэрэг хөтлөлт зэрэг төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа
Төрийн албан ёсны хэлний тухай хууль, 2003 он, 4.1.3
төрийн албан ёсны хэл
орчин цагийн утга зохиолын болон аман ярианы монгол хэл
Төрийн албан ёсны хэлний тухай хууль, 2003 он, 4.1.1
төрийн албан ёсны хэлний хэм хэмжээ
орчин цагийн монгол утга зохиолын хэлний зүй тогтол, хэл бичгийн дүрэм
Төрийн албан ёсны хэлний тухай хууль, 2003 он, 4.1.2
төрийн албан хаагч
төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд
Төрийн албаны тухай хууль, 2002 он, 11.1
төрийн жинхэнэ алба
Төрийн захиргааны алба, төрийн тусгай алба
Төрийн албаны тухай хууль, 2002 он, 3.4
төрийн жинхэнэ албан тушаал
энэ зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаал
Төрийн албаны тухай хууль, 2002 он, 5.2
төрийн жинхэнэ албан хаагч
энэ хуулийн 5.1.2, 5.1.3-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа монгол улсын иргэн
Төрийн албаны тухай хууль, 2002 он, 11.2
төрийн нийтийн зориулалттай өмч
Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар бүх ард түмний өмч болгон заасан зүйлс
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 4.1
төрийн нууцыг ил болгох
төрийн нууцыг улсын их хурлын шийдвэрээр төрийн хамгаалалтаас гаргах
Төрийн нууцын тухай хууль, 1995 он, 21.1
төрийн нууцыг хамгаалах
төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг задруулахгүй байх зорилгоор өөрийн бүрэн эрхийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, арга хэрэгслийн цогцолбор
Төрийн нууцын тухай хууль, 1995 он, 12.2
төрийн нууцыг хариуцах
эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас төрийн нууцыг хамгаалах, хадгалах, ашиглах үйл ажиллагаа
Төрийн нууцын тухай хууль, 1995 он, 12.3
төрийн өмч хувьчлах
төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн энэ хуульд заасан арга хэлбэр, нөхцөлийн дагуу хувийн өмчид шилжүүлэх
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 32 дугаар зүйл
төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд
төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээд
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 21.1