Эх сурвалж
Хууль зүйн тайлбар толь
Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.
«Т» үсгээр эхэлсэн 119 нэр томьёо.
технологи дамжуулах
технологи эзэмшигч өөрийн технологийг ашиглах эрхийг бусад иргэн, хуулийн этгээдэд гэрээний үндсэн дээр шилжүүлэх үйл ажилгааны цогцолбор
Технологи дамжуулах тухай хууль, 1998 он, 3.1.2
технологийн горим
хүний тодорхой зорилго бүхий үйл ажил¬лагааг зохицуулан хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон физик, хими, биологийн үйл явц болон хүний үйл ажиллагаанд суурилсан үйлдлүүдийн цогцолбор
Технологи дамжуулах тухай хууль, 1998 он, 3.1.3
тогтвортой байдлын гэрээ
Тухайн төслийн эхний 5 жилд зөвхөн МУ-ын нутаг дэвсгэрт оруулах хөрөнгө оруулалт 2 саяас доошгүй доллартай тэнцэхүйц хэмжээтэй бөгөөд ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь хүсэлт гаргавал тухайн этгээдийн үйл ажиллагаа явуулах орчныг нь урт хугацаанд тогтвортой байлгахын баталгаа болгож ЗГ-ыг төлөөлж Сангийн сайд тогтвортой байдлын гэрээг байгуулна. Гэрээний загварыг ЗГ батална.
ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйл
тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял
гэмт хэрэг үйлдсэн этгээдийн төрийн албан тушаал эрхлэх, тодорхой мэргэжлийн болон бусад үйл ажиллагаа явуулах эрхийг энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэгээс таван жил хүртэл хугацаагаар хязгаарлах
Эрүүгийн хууль, 2002 он, 48.1
тодруулалт
газрын зурагт үзүүлбэл зохих байгалийн болон хүний үйл ажиллагааны үр дүнд бий болсон объектыг агаарын ба хиймэл дагуулын дүрс, зураглалын бусад мэдээлэл дээр таньж тодорхойлох, кадастрын зурагт илэрхийлэгдэх өгөгдлүүдийг тогтоох геодези, зураг зүйн үйл ажиллагаа
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.6
тойм судалгаа
ашигт малтмалын хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор газар дээр нь үзэж танилцаж, газрын хэвлийг хөндөхгүйгээр чулуулгын сорьц дээж авах, геологи, ашигт малтмалын анхдагч мэдээллийг ашиглах, агаарын зураг авах аргаар судалгаа хийх
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он,
тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил
4.1.15-д заасан тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, эсхүл хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж, материал, технологийг хослуулан ашиглахад хүргэж байгаа бусад ажил
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.16
торгууль
үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анз
Иргэний хууль, 2002 он, 232.5
тохиромжгүй нөхцөлд хамаарагдах
төлөвлөгөөний дагуу тухайн нэхэмжлэгчид түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахгүй хэмжээний хөрөнгө хуваарилагдах
Дампуурлын тухай хууль, 1995 он, 28.4
төвлөрсөн бус ус хангамж
ус олборлож, зөөвөрлөн түгээж, хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагаа
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, 2002 он, 3.1.2
төвлөрсөн дулаан хангамж
дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг эрчим хүчний эх үүсвэрээс болон 100 мвт-аас дээш хүчин чадалтай дулааны эх үүсвэрээс хэрэглэгчийг дулааны шугам сүлжээгээр диспетчерийн зохицуулалттайгаар дулаанаар хангах үйл ажиллагаа
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.9
төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм
төвлөрсөн дулаан хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээ
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.10
төгсөөгүй завдалт
гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг бүрэн хийгээгүйгээ тухайн этгээд ойлгосон бөгөөд түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй
Эрүүгийн хууль, 2002 он, 32.3
төгссөн гэмт хэрэг
үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байх
Эрүүгийн хууль, 2002 он, 30.1
төгссөн завдалт
гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг бүрэн хийсэн гэж тухайн этгээд ойлгосон боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй
Эрүүгийн хууль, 2002 он, 32.2
төлбөр
төрийн өмч /иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц зэрэг/ ашиглуулсны төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгө
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3.3
төлбөр авагч
хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээд
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, 2002 он, 21.2
төлбөр төлөгч
төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээд
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, 2002 он, 21.3
төлбөрийн арга
даатгагчаас эрүүл мэндийн байгууллагад санхүүжилт олгоход баримтлах тооцооны хэлбэр
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, 2002 он, 3.1.8
төлбөрийн баталгаа гаргах
иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасан
Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, 2002 он, 4.1.4