Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«Т» үсгээр эхэлсэн 119 нэр томьёо.

тендер
тендерийн урилга болон тендерийн бичиг баримтад заасан нөхцөл, болзлын дагуу тендер шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн санал
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.10
тендер санал гаргах
тогтоосон журмын дагуу нээлттэй хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багц буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд худалдан авах саналаа нийтэд зарлах
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.14
тендер шалгаруулалт
энэ хуульд заасан журмын дагуу бараа, ажил, үйлчилгээг худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрх олох зорилготой тендерт оролцогчдын өрсөлдөх үйл явц
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.3
тендерийн баталгаа
гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй хугацаа дуустал тендер хүчин төгөлдөр болохыг баталгаажуулж, тендерт оролцогчоос ирүүлсэн тендерийн бичиг баримтад заасан мөнгөн дүнтэй банкны батлан даалт
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.11
тендерийн бичиг баримт
захиалагчаас гүйцэтгэгч сонгох ажиллагааны нөхцөл, болзлыг заан тендерт оролцогчид зориулан гаргасан бичиг баримт
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.8
тендерийн урилга
захиалагчаас гүйцэтгэгч сонгох ажиллагаа явуулах тухай тендерт оролцогчдод мэдэгдсэн, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан баримт бичиг
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.7
тендерт оролцогч
тендер шалгаруулалтад оролцож байгаа этгээд
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.9
терроризм
хууль бус зэвсэгт бүлэглэл, террорист этгээд өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгодоо хүрэхийн тулд нийгмийг, эсхүл түүний тодорхой хэсгийг айдаст автуулахаар иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг үйлдэж буй харгис хүчирхийлэл, хүчирхийлэхээр заналхийлэх, гамшгийн нөхцөлийг бүрдүүлэх ажиллагаа
Терроризмтэй тэмцэх хууль, 2004 он, 3.1.1
терроризмоос сэргийлэх
улс орондоо терроризм үүсэх шалтгаан, нөхцөл бүрдэхээс болон иргэдийн аюулгүй байдлыг террорист ажиллагаа, террорист үйлдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор төр, түүний байгууллага, иргэн, хуулийн этгээдээс авч хэрэгжүүлж буй улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээ
Терроризмтэй тэмцэх хууль, 2004 он, 3.1.8
терроризмтой тэмцэх
терроризмоос сэргийлэх ажиллагаа, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны нэгдэл
Терроризмтэй тэмцэх хууль, 2004 он, 3.1.10
террорист ажиллагаа
террорист үйлдэл хийх, түүнд оролцох зорилгоор террорист бүлэг байгуулах, террорист үйлдлийг бэлтгэх, зохион байгуулах, террорист үйлдэлд бүрэн буюу хэсэгчлэн ашиглуулах зорилгоор өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгө, мөнгийг террорист байгууллага болон түүнийг дэмжигч хуулийн этгээдэд шууд болон шууд бусаар, эсхүл санаатайгаар өгөх, хуримтлуулах, терроризмын зорилгоор мэдээллийн цахим сүлжээнд халдах, терроризмын зорилгоор иргэнийг элсүүлэх, түүнийг зэвсэглэх, сургах, террорист үйлдэлд байгууллага, иргэнийг өдөөн хатгах, албадах, эсхүл өдөөн хатгах, албадахыг оролдох, терроризмын үзэл санааг дэлгэрүүлэх
Терроризмтэй тэмцэх хууль, 2004 он, 3.1.3
террорист байгууллага
террорист ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан болон террорист үйлдлийг өөрийн ажиллагаанд ашиглах боломжийг хүлээн зөвшөөрдөг байгууллага
Терроризмтэй тэмцэх хууль, 2004 он, 3.1.7
террорист бүлэг
террорист ажиллагаа, террорист үйлдэл явуулах зорилгоор нэгдсэн бүлэг этгээд
Терроризмтэй тэмцэх хууль, 2004 он, 3.1.6
террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа
террорист ажиллагаа, террорист үйлдлийг илрүүлэн таслан зогсоох, террорист этгээдийг аюулгүй болгох, баривчлах зорилгоор цагдаа, тагнуулын болон цэргийн салбар, байгууллагын хүч хэрэгслээр нэгдмэл бодлого, төлөвлөгөө, нэгэн удирдлагаар гүйцэтгэх ажиллагаа
Терроризмтэй тэмцэх хууль, 2004 он, 3.1.9
террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүс
террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулахаар энэ хуулийн дагуу тогтоосон нутаг дэвсгэр, тээврийн хэрэгсэл, барилга байгууламж, түүнтэй хиллэсэн дэвсгэр газар
Терроризмтэй тэмцэх хууль, 2004 он, 3.1.11
террорист үйлдэл
терроризмын зорилгоор галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хими, биологи /бактериологи/-ийн болон хүчтэй үйлчлэх хорт бодисыг хэрэглэж иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулах, буюу аюул учруулахаар заналхийлэх, төр, нийгмийн зүтгэлтэн, угсаатны болон шашны байгууллагын төлөөлөгчийн амь насанд халдах, хүн хулгайлах, хүн, объект барьцаалах, техникийн холбогдолтой гамшиг ослын нөхцөл бүрдүүлэх
Терроризмтэй тэмцэх хууль, 2004 он, 3.1.4
техникийн зохицуулалт
бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлага, эсхүл түүнийг боловсруулах, үйлдвэрлэх аргыг заавал биелүүлэхээр эрх бүхий этгээдээс баталсан баримт бичиг
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, 2003 он,3.1.3
техникийн нөхцөл
шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан зөвшөөрөл
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, 2002 он, 3.1.10
техникийн холбогдолтой томоохон осол
үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж, шугам, сүлжээ эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.4
техникийн хяналт
бүтээгдэхүүн, түүний зохион бүтээлт, үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ, ажлын байрны орчин нөхцөл нь ерөнхий болон тусгай шаардлагад тохирч байгаа эсэхийг мэргэшлийн үүднээс тодорхойлох ажиллагаа
Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, 2003 он, 3.1.11