Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«С» үсгээр эхэлсэн 49 нэр томьёо.

сэтгэц - нийгмийн нөхөн сэргээлт
сэтгэцийн өвчний улмаас хүний амьдрах ухаан, харилцаа, хөдөлмөрийн болон оюуны алдагдсан чадварыг нөхөн сэргээх, сэтгэцийн өвчтэй хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн цогц арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.9
сэтгэцийн өвчин
өвчний олон улсын ангиллын сэтгэц, зан үйлийн эмгэгүүд- бүлэгт заасан оношлогооны хэмжүүрээр оношлож болох бүх өвчин
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.3
сэтгэцийн өвчтэй хүний нийгэмд аюултай үйлдэл
сэтгэцийн өвчний улмаас хүн өөрийгөө хянах чадваргүй болж, өөрийн буюу бусдын амь нас, нийгэмд хор хохирол учруулах
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.10
сэтгэцийн эмгэгийн анхдагч урьдчилан сэргийлэлт
хүн амын дунд сэтгэцийн өвчин, зан үйлийн эмгэг үүсэхээс сэргийлэхэд чиглэгдсэн иж бүрэн арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.6
сэтгэцийн эмгэгийн гуравдагч урьдчилан сэргийлэлт
сэтгэцийн өвчин даамжран архагшиж хүний хөдөлмөрийн чадварыг алдуулах, тахир дутуу болгохоос сэргийлэх зорилгоор хийгдэх эмнэлгийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн тусламжийн арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.8
сэтгэцийн эмгэгийн хоёрдогч урьдчилан сэргийлэлт
сэтгэцийн өвчин, зан үйлийн эмгэгийг эрүүл мэндийн анхан шатны тусламжийн түвшинд оношилж, эмчилж, хяналт тавих, сэргийлэх арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.7
сэтгэцийн эрүүл байдал
хүн сэтгэцийн өвчингүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн ажиллах, амьдрах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадах энх амгалан байдал
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.1
сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах
хүн амд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулж сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн анагаах ухаан, нийгэм, сэтгэл зүй, эдийн засгийн цогц арга хэмжээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.5
сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал
нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдал
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, 2000 он, 3.1.2