Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«О» үсгээр эхэлсэн 35 нэр томьёо.

орон нутгийн тээвэрлэлт
тухайн аймаг, сумын нутаг дэвсгэрт хийх тээвэрлэлт
Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.9
орон нутгийн чанартай авто зам
нийслэл, аймгийн нутаг дэвсгэр дэх сум, дүүрэг, хот, суурин газрыг хооронд нь холбосон авто зам
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.9
орон сууц
хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэр
Орон сууцны тухай хууль, 1999 он, 3.1.1
орон сууц өмчлөгч
тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага
Орон сууцны тухай хууль, 1999 он, 3.1.4
орон сууц хөгжүүлэх сан
орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх зориулалттай мөнгөн сан
Орон сууцны тухай хууль, 1999 он, 3.1.3
орон сууц хувьчлах
төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/-ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэх
Орон сууц хувьчлах тухай хууль, 1996 он, 3.2
орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө
сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-д заасан эд хөрөнгө
Орон сууц хувьчлах тухай хууль, 1996 он, 3.4
орон сууцны бүртгэл
СӨХ нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэлийг зохих журмын дагуу гаргаж үл хөдлөх хөрөнгө бүртгэх газарт бүртгүүлнэ
дундын өмчлөлийн орон сууцны тухай хуулийн 7 дугаар зүйл
орон сууцны дэд бүтэц
орон сууцны цахилгаан, холбоо, дулаан, усан хангамж, бохир, хог хаягдлын зайлуулалт болон инженерийн бусад шугам сүлжээ, орон сууцны орчны зам, талбай
Орон сууцны тухай хууль, 1999 он, 3.1.2
орчин үеийн хөнөөх хэрэгсэл /цаашид "хөнөөх хэрэгсэл" гэх/
цэргийн зэвсэглэлд байгаа үй олноор хөнөөх болон сүйтгэл учруулах өндөр чадвартай бусад зэвсэг
Иргэний хамгаалалтын тухай хууль, 1994 он, 3.1
орчны бүс
дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт үзүүлж байгаа буюу үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх, тухайн газар нутгийг хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, тэдний ахуй амьдралаа баталгаажуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах шаардлагыг харгалзан тогтоосон газар нутаг
Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль, 1997 он, 3.1
орчны газар
тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газар
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 4.1.6
офицерын алба
офицерын цол бүхий иргэн монгол улсын зэвсэгт хүчний зохих албан тушаалд цэргийн алба хаах
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, 1992 он, 19.1
охин компани
компанийн нийт энгийн хувьцааны 51-ээс 100 хүртэл хувийг өөр /толгой/ компани дангаараа эзэмшдэг бие даасан хуулийн этгээд
Компанийн тухай хууль, 1999 он, 6.2
оюутан
их сургууль, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд суралцагч
Дээд боловсролын тухай хууль, 2002 он, 15.1