Эх сурвалж

Хууль зүйн тайлбар толь

Хууль зүйн нэр томьёоны албан ёсны тодорхойлолт, эх сурвалжтай нь.

«Н» үсгээр эхэлсэн 66 нэр томьёо.

нөхөн дархлаажуулалт
заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон хүнд дархлаажуулах бэлдмэл хэрэглэх
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.3
нуун далдлагч
гэмт хэрэг үйлдсэн этгээд, түүний хэрэглэсэн зэвсэг, хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг урьдчилан амлахгүйгээр санаатай нуух зэргээр гэмт хэргийн ул мөрийг арилгасан этгээд
Эрүүгийн хууль, 2002 он, 39.2
нууц арга, хэрэгсэл
мэдээ, баримт сэлт нууцаар олоход зориулагдсан арга хэрэгсэл
Тагнуулын байгууллагын тухай хууль, 1999 он, 3.1.6
нууц гүйцэтгэх ажилтан
өөр байгууллагад халхавчийн дор ажиллаж байгаа тусгай албаны ажилтан
Тагнуулын байгууллагын тухай хууль, 1999 он, 3.1.8
НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаа
НҮБ-ын мандатын дор олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа олон үндэстний цэрэг, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль, 2002 он, 3.1.1
НҮБ-ын энхийг сахиулах, олон улсын бусад ажиллагаанд оролцох
цэрэг, цагдаагийн албан хаагч сайн дурын үндсэн дээр томилогдон хилийн чанадад үүрэг гүйцэтгэх
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль, 2002 он, 3.1.3
нүүлгэн гаргах
гүйцэтгэх баримт бичигт заасан барилга, орон байрыг нүүн гарах этгээд, түүнтэй хамтран амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, тэдгээрийн эд хөрөнгө, гэрийн тэжээвэр амьтдаас чөлөөлж, нүүн гарсан этгээдэд чөлөөлөгдсөн барилга, орон байрыг ашиглахыг хориглох ажиллагаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, 2002 он, 68.2
нэг бүрийн тусгай хэрэгсэл
нэг хүнд нөлөөлөх хэрэгсэл
Цагдаагийн байгууллагын тухай хууль, 1993 он, 43.1
нэгдсэн зохиогчид
бие даасан хэсэгт хуваагдах хамтын бүтээл туурвисан хоёр буюу түүнээс дээш этгээд
Зохиогчийн эрхийн тухай хууль, 1993 он, 4.3
нэгдсэн сүлжээ
хоёр буюу түүнээс дээш аймгийн төвийг хамран цахилгаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хоорондоо холбогдсон эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээ
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.6
нэгдсэн сүлжээний дүрэм
нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүдийн техникийн үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээ
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.7
нэгдүгээр зэргийн цэргийн үүрэгтэн
цэргийн жинхэнэ алба хаасан байлдагч, түрүүч, ахлагч, офицер
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, 1992 он, 4.2
нэгдэн орох баримт бичиг
нэгэнт хүчин төгөлдөр болсон олон улсын гэрээнд нэгдэн орохоор монгол улсын их хурлаас хууль гаргасныг нотолсон баримт бичиг
Олон улсын гэрээний тухай хууль, 1993 он, 3.6
нэгж талбар (парсель)
хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсэг
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль, 1999 он, 3.1.4
нэмэлт дархлаажуулалт
хүн амын дархлалын ерөнхий түвшин буурахаас сэргийлж, урьд нь заавал хийх дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг үл харгалзан дархлаажуулах бэлдмэл хэрэглэх
Дархлаажуулалтын тухай хууль, 2000 он, 3.1.4
нэмэлт протоколууд
1977 оны 6 дугаар сарын 8-ны өдөр баталсан олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдсон нэмэлт, олон улсын бус чанартай зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай женевийн конвенцийн нэмэлт протоколууд
Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, 2000 он, 3.1.4
нэн ховор амьтан
тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтан
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 3.1.2
нэн ядуу хүн
тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй хүн
Нийгмийн халамжийн тухай хууль, 1998 он, 3.1.3
нэрвэгдэгсэд
гамшгийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирогчид
Гамшгаас хамгаалах тухай хууль, 2003 он, 4.1.13
нэрийн данс
Нэрийн дансыг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу тэтгэврийн даатгалд хамрагдсан, 1960-1-1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн МУ-ын иргэн, тус улсад байнаг оршин суугаа гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд нээнэ.Нэрийн данс нээх болон дансны мэдээллийг даатгуулагчид өгөх журмыг нийгмийн даатгалын төв байгууллага батална.
тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 3 дугаар зүйл